Парагвай улсад агаарын бохирдол дээд түвшинд хүрлээ
Парагвай улсын нийслэл Асунсьон хотыг өтгөн утаа бүрхэж агаарын чанар эрс муудсан тухай олон улсын хэвлэлүүд мэдээллээ. Тус улсын цаг уурын мэргэжилтнүүд үүссэн нөхцөл байдлыг Аргентины хойд хэсэгт гарсан ойн түймэртэй холбон тайлбарлаж байна.
Мэдээллийн алба

Парагвай улсын Үндэсний цаг уурын газрын газраас мэдээлэхдээ "Хиймэл дагуулын илрүүлсэн мэдээгээр өтгөн манангийн эх үүсвэрүүдийн дийлэнх нь Аргентины зүүн хойд, мөн Парагвайн өмнөд хэсэгт төвлөрч байгаа зураглал ажиглагдсан гэж тайлбарлажээ. Үүссэн нөхцөл байдлын улмаас тус улсын Эрүүл мэндийн яамнаас иргэддээ гадагш гарахгүй, хаалга цонхоо онгойлгохгүй байхыг зөвлөсөн байна.
Мөн тус улсын Үндэсний цаг уурын мэргэжилтэн “Удаан үргэлжилсэн ган гачиг нь дэлхий дахинд уур амьсгалын өөрчлөлтийг авчирч болзошгүй” гэв. Харин Аргентины зүүн хойд хэсэгт орших Ибера үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 50000 гаруй га талбай түймэрт өртсөн байна. Аргентины байгаль хамгаалагчид тоть болон бусад төрлийн амьтдыг аварч чаджээ.