Парагвай улсад зика вируст халдвар бүртгэгджээ
Парагвай улсад зика вируст халдварын 6 тохиолдол бүртгэгдсэн байна. Тодруулбал, Бразил улстай хил залгаа оршдог дүүрэгт бүртгэгджээ.
Мэдээллийн алба

Парагвай улсад зика вируст халдварын 6 тохиолдол бүртгэгдсэн байна. Тодруулбал, Бразил улстай хил залгаа оршдог дүүрэгт бүртгэгджээ. Үндэсний лабораторит онош батлагдсан ба багц хэлбэрийн тохиолдол бүртгэгдсэний 3 нь эрэгтэй аж. Тэд 14-45 насныхан байна. Өвчтөнүүдэд халуурах, толгой өвдөх, бие сулрах, үе мөч өвдөх, бие тавгүйрэх шинж илэрчээ.
Мөн Венесуэл улсад зика вируст халдварын сэжигтэй 6 тохиолдол Бразил улстай хил залгаа дүүрэгт бүртгэгджээ. Насны хувьд 40-55 насныхан байгаа аж. Хил залгаа улсуудад халдвар-хяналтын арга хэмжээ зохион байгуулан ажиллаж байна.


















