Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Паралимпын аварга Э.Содномпилжээ Төрийн дууллаа эгшиглүүлж буй агшин

"Токио-2020" зуны паралимпын аварга Э.Содномпилжээ алтан медалиа гардан авч, Токиогийн тэнгэрт Төрийн далбаагаа хамгийн өндөрт мандуулж, Төрийн дууллаа эгшиглүүлж буй агшныг тус наадмыг сурвалжилж буй сурвалжлагч Н.Базарсүрэн гэрэл зургийн хальснаа буулгасныг хүргэж байна

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Паралимпын аварга Э.Содномпилжээ Төрийн дууллаа эгшиглүүлж буй агшин
Паралимпын аварга Э.Содномпилжээ Төрийн дууллаа эгшиглүүлж буй агшин. Зураг: МҮОНРТ

"Токио-2020" зуны паралимпын наадмын пауэрлифтингийн -107 кг-д өрсөлдсөн "Рио-2016" паралимпын наадмын хүрэл мeдальт, гавьяат тамирчин Э.Содномпилжээ өнөөдөр эхний захиалгаараа өрсөлдөгчдөөсөө хамгийн хүнд захиалга буюу 241 кг-ыг захиалж, амжилттай өргөсөн. Дараа нь хоёр дахь захиалгаараа 245 кг-ыг захиалж, амжилттай өргөснөөр өрсөлдөгчдөө хошуучилж эхэлсэн билээ.

Ийнхүү гавьяат тамирчин Э.Содномпилжээ 245 кг-ыг өргөсөн амжилтаар паралимпын наадмын аварга, Монгол Улсын паралимпын хоёр дахь аварга (Өмнө нь Монголын тамирчдаас Д.Баатаржав “Бээжин-2008” зуны паралимпын наадамд аваргалсан) болсон билээ. Тэрбээр арын тамирчнаасаа найман кг-ыг илүү өргөсөн юм.

Эрхэм уншигч танд гавьяат тамирчин, "Рио-2016" паралимпын наадмын хүрэл мeдальт, "Токио-2020" зуны паралимпын аварга Э.Содномпилжээ алтан медалиа гардан авч, Токиогийн тэнгэрт Төрийн далбаагаа хамгийн өндөрт мандуулж, Төрийн дууллаа эгшиглүүлж буй агшныг тус наадмыг сурвалжилж буй сурвалжлагч Н.Базарсүрэн гэрэл зургийн хальснаа буулгасныг хүргэж байна.

Хуваалцах