Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Соёл, спорт

Паралимпын аварга, хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ ДАШТ-д өрсөлдөнө

Пара пауэрлифтингийн 2021 оны залуучууд болон насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Гүрж улсын нийслэл Тбилиси хотноо 2021 оны 11 дүгээр сарын 27-ноос 12 дугаар сарын 6-нд зохион байгуулагдаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Паралимпын аварга, хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ ДАШТ-д өрсөлдөнө
Паралимпын аварга, хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ ДАШТ-д өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

Пара пауэрлифтингийн 2021 оны залуучууд болон насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Гүрж улсын нийслэл Тбилиси хотноо 2021 оны 11 дүгээр сарын 27-ноос 12 дугаар сарын 6-нд зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд Монгол Улсаас гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор паралимпын аварга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ -107 кг-ын жинд оролцоно.

Энэ удаагийн ДАШТ "Парис-2024" паралимпын наадмын эрх олгох эхний тэмцээн болж байгаараа онцлогтой бөгөөд Э.Содномпилжээгийн тэмцээн ирэх сарын 5-нд болно.

Хуваалцах