Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

ПАРИС 2024: Алтан медалийн тоогоор Хятадын тамирчид тэргүүлж байна

Франц Улсын нийслэл Парис хотноо явагдаж байгаа зуны ээлжит олимпоос хүртсэн медалийн тоогоор АНУ 14 алт, 24 мөнгө, 23 хүрэл, нийт 61 медальтайгаар жагсаалтыг тэргүүлж байгаа бол Францын баг тамирчид 12 алт, 14 мөнгө, 15 хүрэл, нийт 41 медальтайгаар удаалж,

П2
Парис 2024

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ПАРИС 2024: Алтан медалийн тоогоор Хятадын тамирчид тэргүүлж байна
ПАРИС 2024: Алтан медалийн тоогоор Хятадын тамирчид тэргүүлж байна. Зураг: МҮОНРТ

Франц Улсын нийслэл Парис хотноо явагдаж байгаа зуны ээлжит олимпоос хүртсэн медалийн тоогоор АНУ 14 алт, 24 мөнгө, 23 хүрэл, нийт 61 медальтайгаар жагсаалтыг тэргүүлж байгаа бол Францын баг тамирчид 12 алт, 14 мөнгө, 15 хүрэл, нийт 41 медальтайгаар удаалж, Хятадын баг тамирчид 16 алт, 12 мөнгө, 9 хүрэл, нийт 37 медальтайгаар 3-т бичигджээ. Сонирхуулахад АНУ-ын баг тамирчдын авсан нийт медалийн дийлэнх олонх буюу 35-ыг эмэгтэй тамирчид хүртжээ.

Манай улсын хувьд нэг мөнгөн медальтайгаар жагсаалтын 48-т эрэмблэгдээд байгаа юм.

Бид та бүхэнд өнөөдрийн /2024.08.04/ 08:00 цагийн байдлаар тус олимпоос хүртсэн алтан медалийн тоогоор (медалийн чансаагаар) тэргүүлж яваа 10 улсыг танилцуулж байна.

Хуваалцах