Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Парис-2024” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан тамирчдаас 9 нь Олимпын эрхээ авчээ

“Парис 2024” тэтгэлэгт хөтөлбөрт спортын 8 төрөлд 15 тамирчин хамрагдсан бөгөөд доорх нэр бүхий 9 тамирчин Олимпын эрхээ хүртэж, цаашлаад Олимпын медалын төлөө өрсөлдөхөөр бэлэн болоод байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Парис-2024” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан тамирчдаас 9 нь Олимпын эрхээ авчээ
“Парис-2024” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан тамирчдаас 9 нь Олимпын эрхээ авчээ. Зураг: МҮОНРТ

“Парис-2024” олимпын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан баг тамирчдыг ОУ-ын олимпын холбооны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар хүлээн авч уулзав.

“Парис 2024” тэтгэлэгт хөтөлбөрт спортын 8 төрөлд 15 тамирчин хамрагдсан бөгөөд доорх нэр бүхий 9 тамирчин Олимпын эрхээ хүртэж, цаашлаад Олимпын медалын төлөө өрсөлдөхөөр бэлэн болоод байна. Үүнд:Чөлөөт бөхийн тамирчин- Д.Отгонжаргал, Т.Тулга, М.ЛхагвагэрэлЖүдо бөхийн тамирчин- Л. Сосорбарам, Ё. БасхүүБуудлага спортын тамирчин- Э.ДаваахүүБоксын тамирчин- О.ЕсүгэнХүндийг өргөлтийн тамирчин- М.АнхцэцэгХөнгөн атлетик- Г.Хишигсайхан нарын 9 тамирчин Олимпын эрхээ хүртсэн нь хөтөлбөрийг 60 хувийн амжилттай дүүргэлээ.

Энэхүү амжилт нь “Лос Анжелес 2028” тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийг нээж байна гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.

Хуваалцах