Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Парис, Франкфурт, Сингапур улс руу нислэг үйлдэнэ

МИАТ компани энэ жилээс эхлэн Парис, Франкфурт, Сингапур руу шинэ чиглэл нээхээр төлөвлөөд байгаа. Тэгвэл Франкфурт руу шууд нислэг үйлдэхэд Беларусийн Минскийн нисэх буудал дундын цэг болох юм. Өөрөөр хэлбэл, ирээдүйд агаарын тээврийн салбарын хөгжил Европ руу зүглэж, энэ үед Минскээр дамжиж нисэх

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Парис, Франкфурт, Сингапур улс руу нислэг үйлдэнэ
Парис, Франкфурт, Сингапур улс руу нислэг үйлдэнэ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд А.Гансүх Бүгд Найрамдах Беларусь улсын Тээвэр, холбооны сайд А.А.Сивакийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийгээд ирлээ.

Айлчлалын үеэр хоёр тал Тээврийн салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд агаарын тээвэр, авто тээвэр, төмөр зам гэсэн гурван салбарт өргөн хэмжээний тохиролцоо хийж чадсан байна. Беларусийн Тээвэр, холбооны сайд А.А.Сивак санамж бичигт тусгасан агаарын тээврийн хэлэлцээрийн талаар тус айлчлалыг сурвалжилсан сэтгүүлчийн асуултад хариулахдаа, бид хамгийн гол нь Монголын онгоц Беларусьт нисээсэй гэж бодож байна. Монголын иргэний агаарын тээврийн үйл ажиллагааг ихээхэн сонирхож, үйлчлүүлэх сонирхол их байна. Агаарын тээврээс гадна авто тээвэр, төмөр замын асуудлыг ажил хэрэг болгоход ч анхаарал хандуулж ажиллана гэдгээ хэлсэн байна.

МИАТ компани энэ жилээс эхлэн Парис, Франкфурт, Сингапур руу шинэ чиглэл нээхээр төлөвлөөд байгаа. Тэгвэл Франкфурт руу шууд нислэг үйлдэхэд Беларусийн Минскийн нисэх буудал дундын цэг болох юм. Өөрөөр хэлбэл, ирээдүйд агаарын тээврийн салбарын хөгжил Европ руу зүглэж, энэ үед Минскээр дамжиж нисэх боломжийг Зам, тээврийн сайдаар ахлуулсан ажлын хэсгийнхэн анх удаа нээж өгсөн нь санамж бичгийн ач холбогдол юм.

Хуваалцах