Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Парис хот аюулгүй байдлаа чангатгасан хэвээр байна

Францын нийслэл Парис хот террорист халдлага болоод нэг сар өнгөрч байгаа ч сонор сэрэмжтэй хэвээр байна. Өнгөрсөн 11дүгээр сарын 13-ны өдөр Францын нийслэл Парис хотноо найман байрлалд алан хядах ажиллагаа болж,

В.
В.Ариунчимэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Парис хот аюулгүй байдлаа чангатгасан хэвээр байна
Парис хот аюулгүй байдлаа чангатгасан хэвээр байна. Зураг: МҮОНРТ

Францын нийслэл Парис хот террорист халдлага болоод нэг сар өнгөрч байгаа ч сонор сэрэмжтэй хэвээр байна. Өнгөрсөн 11дүгээр сарын 13-ны өдөр Францын нийслэл Парис хотноо найман байрлалд алан хядах ажиллагаа болж, 130 хүн амь үрэгдсэн юм. Францын эрүүл мэндийн яамны мэдээгээр халдлагын үеэр шархадсан 60 гаруй хүн одоо болтол эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Францын засгийн газар алан хядах ажиллагаанаас хойш нийслэл Парис хотын аюулгүй байдлыг чангатгаад байгаа. Улс орон даяар зарласан онц байдал ирэх хоёрдугаар сарыг дуустал үргэлжлэх юм.

Хэдийгээр Парис хотын аюулгүй байдалд олон хүн санаа зовниж байсан ч Францын эрх баригчид Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хурлыг аюулгүй байдлын өндөр түвшинд, амжилттай зохион байгууллаа. Мөн өчигдөр Парис хотын иргэд алан хядах ажиллагаа болсон газруудад очиж, хохирогчдын дурсгалыг хүндэтгэжээ.

Хуваалцах