Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Парис хотын метронд гал гарчээ

Францын нийслэл Парис хотын метронд техникийн гэмтлээс болж гал гарсан байна. Гэхдээ энэ бол урьдчилсан таамаглал гэдгийг орон нутгийн хэвлэлүүд дамжууллаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Парис хотын метронд гал гарчээ
Парис хотын метронд гал гарчээ. Зураг: МҮОНРТ

Францын нийслэл Парис хотын метронд техникийн гэмтлээс болж гал гарсан байна. Гэхдээ энэ бол урьдчилсан таамаглал гэдгийг орон нутгийн хэвлэлүүд дамжууллаа. Анх Итали талбайгаас холгүй орших метроны станцад дэлбэрэлт боллоо гэдэг мэдээлэл ирж байсан юм. Гэвч гал гарч улмаар дэлбэрэлт болсон байна. Гал гарснаас болж угаарын хийд найман хүн хордож, эмнэлгийн тусламж авсан гэх мэдээлэл байна. Парисын цагдаагийн газраас болсон хэрэг явдлыг техникийн гэмтэлтэй холбоотой гэж дүгнэж байгаа аж. Ослын газар техникийн хангамж үйлчилгээнийхэн, түргэн тусламжийнхан, цагдаа нар цаг алдалгүй ирсэн байна. Одоогоор албан ёсны мэдээлэл ховор байгааг Францын хэвлэлүүд дамжуулж байна.

Хуваалцах