Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Парис хотын төв гудамжинд жагсаал боллоо

Өчигдөр Парис хотын төв гудамжинд байгаль орчныг хамгаалах Грийнпийс хөдөлгөөнийг дэмжигчид цугларсан байна. Тэд ОХУ-д саатуулагдаад байгаа тус хөдөлгөөний гишүүдийг суллахыг шаарджээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Парис хотын төв гудамжинд жагсаал боллоо
Парис хотын төв гудамжинд жагсаал боллоо. Зураг: МҮОНРТ

Өчигдөр Парис хотын төв гудамжинд байгаль орчныг хамгаалах Грийнпийс хөдөлгөөний дэмжигчид цугларсан байна. Тэд ОХУ-д саатуулагдаад байгаа тус хөдөлгөөний гишүүдийг суллахыг шаарджээ. ОХУ ын шүүх байгууллага хойд туйлд газрын тосны өрөмдлөг хийж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг саатуулах оролдлого хийсэн хэмээн хүрээлэн буй орчныг хамгаалах Грийнпийс хөдөлгөөний таван гишүүнд долоон жил шоронд хорих ял төлөвлөсөн байна. Жагсагчид энэ хэргийг энэ сарын 6-нд болох олон улсын шүүх хурлаар шийдвэрлэх хэрэгтэй гэж үзэж байна. Энэ шүүх хурал 1982 онд НҮБ-аас баталсан Далайн эрх зүйн конвенцын хүрээнд асуудлыг шийдвэрлэх юм байна.

Хуваалцах