Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Парисаас Тегераны чиглэлийн шууд нислэгийг сэргээлээ

Францын нийслэл Парисаас Ираны нийслэл Тегеран хотын чиглэлд Эйр Франс компанийн зорчигч тээврийн нисэх онгоц шууд нислэг үйлдлээ.

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Парисаас Тегераны чиглэлийн шууд нислэгийг сэргээлээ
Парисаас Тегераны чиглэлийн шууд нислэгийг сэргээлээ. Зураг: МҮОНРТ

Францын нийслэл Парисаас Ираны нийслэл Тегеран хотын чиглэлд Эйр Франс компанийн зорчигч тээврийн нисэх онгоц шууд нислэг үйлдлээ. Энэхүү нислэг Олон улсын хориг арга хэмжээнээс үүдэн сүүлийн жилүүдэд тасраад байсан 2 орны хоорондох шууд нислэгийг сэргээсэн түүхэн үйл явдал болж байна. Францын тээврийн сайд Ален Видалье, бизнес эрхлэгчдийн төлөөлөл болох 15 эрхмийн хамт энэхүү эхний шууд нислэгээр Тегеранд хүрэлцэн очлоо. Иран олон улсын 5+1 бүлэгтэй байгуулсан цөмийн асуудлаарх гэрээ өнгөрсөн нэгдүгээр сард хэрэгжиж эхэлсэн.

Энэ хүрээнд Франц улс Ираны цөмийн хөтөлбөртэй холбогдуулан тогтоосон хориг арга хэмжээгээ цуцалсан юм. Францын иргэний агаарын тээврийн Эйр Франс компанийн нисэх онгоц сүүлийн 8 жилд анх удаа Ираны нийслэлд ийнхүү буулаа. 2 орон шууд нислэгээ сэргээхээр тохиролцсоны дараа Ираны зүгээс шашин соёлыг нь хүндэтгэн, үсээ далдалсан хувцас өмсөхийг Францын хөлгийн багийн эмэгтэй гишүүдээс хүссэн нь олон улсад шуугиан дэгдээсэн.

Гэхдээ Эйр Франс Ираны шууд нислэгт ажиллах эсэхээ өөрөө шийдэх боломжийг эмэгтэй ажилчиддаа олгоод байгаа юм. Цаашид Иран руу аялах хүсэлтэй олон орны жуулчид Эйр Франц компаниар үйлчлүүлэх төлөвтэй байна. Иймээс Парис-Тегеран чиглэлийн нислэг багагүй ашигтай ажиллана гэдэгт Эйр Франс компанийн удирдлага итгэлтэй байна.

Хуваалцах