Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Парист дахин буун дуу гарлаа

Францын нийслэл Парист болсон халдлагатай холбогдуулан, өчигдөр тус хотын хойд захад орших Сен Дени дүүрэгт цагдаа нар нэгжлэг явуулах үеэр буудалцаан болж,

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Парист дахин буун дуу гарлаа
Парист дахин буун дуу гарлаа. Зураг: МҮОНРТ

Францын нийслэл Парист болсон халдлагатай холбогдуулан, өчигдөр тус хотын хойд захад орших Сен Дени дүүрэгт цагдаа нар нэгжлэг явуулах үеэр буудалцаан болж, хоёр этгээд амь үрэгджээ. Түүнчлэн сэжиг бүхий найман этгээдийг цагдаа нар баривчилсан байна.

Гэхдээ баривчлагдсан этгээдүүд дотор Парисын халдлагыг зохион байгуулахад оролцсон хэрэгт сэжиглэн, эрэн сурвалжилж байгаа Абдельхамид Абауд байхгүй байна. Францын тусгай хүчний цагдаа нар Сен Дени дүүргийн нэгэн барилгад Абдельхамид нуугдаж байж болзошгүй гэсэн мэдээллийн дагуу нэгжлэг шалгалт хийхээр очжээ.

Улмаар нэгжлэгийн үеэр барилгад байсан этгээдүүд, цагдаа нарын хооронд буудалцаан гарсан байна. Энэ үеэр амь үрэгдсэн хоёр этгээдийн хэн болохыг хараахан тогтоогоогүй байна. Тэдний нэг нь биедээ авч явсан тэсрэх бөмбөгийг дэлбэлэн, амиа егүүтгэсэн бол нөгөө нь цагдаа нарын суманд оногдон амь үрэгджээ. Бөмбөг дэлбэрэхэд нэгжлэг хийж байсан барилгын гуравдугаар давхар нурсан байна. Нурангид дарагдаж, амь насаа алдсан хүн бий эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа аж.

Хуваалцах