Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Парист гал гарч, 19-р зууны хонхтой цамхаг шатжээ

Гал түймэрт 150 гаруй гал сөнөөгч галыг унтраахаар ажилласан бөгөөд галыг унтраасны дараа Парисын Цагдаагийн газраас тус цамхаг нурах аюулд орсныг анхааруулжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Парист гал гарч, 19-р зууны хонхтой цамхаг шатжээ
Парист гал гарч, 19-р зууны хонхтой цамхаг шатжээ. Зураг: МҮОНРТ

Парис хотын 12-р дүүргийн хотын захиргааны байранд ням гарагаас даваа гарагт шилжих шөнө гал гарчээ.

Тус барилга нь 1876 оны 36 метр өндөр түүхэн дурсгалт барилга юм.

Галын улмаас 19-р зууны барилгын дээвэр, хонхтой цамхаг шатсан байна.

Гал түймэрт 150 гаруй гал сөнөөгч галыг унтраахаар ажилласан бөгөөд галыг унтраасны дараа Парисын Цагдаагийн газраас тус цамхаг нурах аюулд орсныг анхааруулжээ.

Одоогоор гал түймрийн хохирлын хэмжээ тодорхойгүй байгаа аж.

Эх сурвалж: ОБЕГ

Хуваалцах