Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Парисын бага хурлын бэлтгэл яриа хэлэлцээ үргэлжилж байна

Энэ сарын сүүлээр Франц улсын нийслэл Парис хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хурал эхэлнэ. Тус уулзалтыг угтан улс орны байгаль орчны сайд нар гурван өдрийн албан бус яриа хэлэлцээ зохион байгуулж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Парисын бага хурлын бэлтгэл яриа хэлэлцээ үргэлжилж байна
Парисын бага хурлын бэлтгэл яриа хэлэлцээ үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Энэ сарын сүүлээр Франц улсын нийслэл Парис хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хурал эхэлнэ. Тус уулзалтыг угтан улс орны байгаль орчны сайд нар гурван өдрийн албан бус яриа хэлэлцээ зохион байгуулж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас 2030 он гэхэд дэлхий дээр нэн ядуу гэх ангилалд багтах хүний тоо 100 гаруй саяар нэмэгдэнэ гэж Дэлхийн банк тооцоолоод байна.

Уур амьсгалын өөрчлөлт хөдөө аж ахуй, газар тариалан эрхлэхэд хүндрэл учруулж, хумхаа болон бусад халдварт өвчин, тахал нэмэгдэнэ гэдгийг эрдэмтэд анхааруулж байгаа. Иймээс Парис хотноо хуран цугласан дэлхийн олон орны байгаль орчны сайд нар энэ удаагийн албан бус яриа хэлэлцээгээр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг баримтлах бодлогын тухайд нэгдсэн байр суурьт хүрэх, НҮБ-ын бага хурлыг үр дүнтэй зохион байгуулах бэлтгэл ажлыг хангахаар зорьж байна.

Үүнээс гадна сайд нар олон талт яриа хэлэлцээний хажуугаар хоёр талт уулзалт зохион байгуулж байгаа юм байна. 11 дүгээр сарын 30-нд эхлэх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хуралд 100 гаруй орны төр, засгийн тэргүүн оролцоно гэдгээ мэдэгдээд байгаа юм.

Хуваалцах