Парисын дарь эхийн сүм Нотр-Дамыг 5 жилийн дотор сэргээн засварлана
Энэ тухай Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон телевизээр сүмийг өмнө байснаас нь илүү сайхан болгоно гэж хэлсэн байна.
Мэдээллийн алба

Парисын дарь эхийн сүм Нотр-Дамыг 5 жилийн дотор сэргээн засварлана. Энэ тухай Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон телевизээр сүмийг өмнө байснаас нь илүү сайхан болгоно гэж хэлсэн байна. Тэрбээр Францын ард иргэдэд хандан “Нотр-Дамын сүмийг сэргээн барих үндэсний төсөл хөтөлбөрт нэгдэцгээе” хэмээн уриалсан байна. “Сүмд гарсан гал манай үндэстний түүх соёл хэзээ ч баларч зогсохгүй гэдгийг санууллаа” хэмээн Францын Ерөнхийлөгч нэмж хэлсэн байна.
Мягмар гарагт сүмийг сэргээн засварлахад зориулан мөнгөн тусламж хандив үзүүлнэ гэдгээ орон нутгийн удирдлагууд, хөрөнгө мөнгөтэй хүмүүс илэрхийлсэн. Энэ өдөртөө 750 сая еврогийн тусламж цуглажээ.
Мөрдөгчид гал юунаас эхэлж гарсныг тогтоохоор ажиллаж эхэлсэн. Гэхдээ урьдчилсан байдлаар гэнэтийн ослоос үүдэлтэй гэсэн таамаглал байгаа юм байна.
Даваа гарагийн орой гарсан галд сүмийн шовх орой дээврийн хэсэг шатаж нурсан ч, барилгын гол хэсгийг шатахаас сэргийлж чадсан гэж албаныхан мэдээлж байна.



















