"Парисын гранд слам" тэмцээн маргааш эхэлнэ
+78 кг жинд А.Адъяасүрэн гэсэн тамирчид оролцох бол дасгалжуулагчаар ОУХМ Ч.Болдбаатар, ОУХМ Б.Батгэрэл, гавьяат тамирчин М.Бундмаа гэсэн бүрэлдхүүнтэй Парис хотыг зориод байна.
Мэдээллийн алба

Франц Улсын нийслэл Парис хотноо "Парисын гранд слам" тэмцээн маргааш эхэлнэ. Хоёр өдөр үргэлжлэх тус тэмцээнд таван тивийн 48 орны 300 жүдочид /177 эрэгтэй, 133 эмэгтэй/ өрсөлдөнө.
Монгол Улсаас
Эрэгтэй
-66кг жинд Э.Сумъяабазар, Э.Ариунболд
-66 кг жинд Б.Эрхэмбаяр, Б.Нармандах
-73 кг жинд Ц.Цогтбаатар, О.Уранбаяр
-81 кг жинд Б.Мөррэнцэн, Г.Болор-Очир
-90кг жинд Г.Алтанбагана, Б.Тэнгис
-100 кг жинд Б.Гончигсүрэн, О.Хангал
+100 кг жинд О.Цэцэнцэнгэл
Эмэгтэй
-48 кг жинд Г.Наранцэцэг, Б.Баасанхүү
-52 кг жинд Б.Хорлоодой
-57 кг жинд Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо
-63 кг жинд Б.Ганхайч
-70 кг жинд Ц.Энхчимэг, С.Лхагвадулам
-78 кг жинд Б.Эрдэнэт-Од
+78 кг жинд А.Адъяасүрэн гэсэн тамирчид оролцох бол дасгалжуулагчаар ОУХМ Ч.Болдбаатар, ОУХМ Б.Батгэрэл, гавьяат тамирчин М.Бундмаа гэсэн бүрэлдхүүнтэй Парис хотыг зориод байна.


















