Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Парисын халдлагын дахин нэг сэжигтэнг зарлалаа

Өчигдөр Бельгийн цагдаа нар Парисын халдлагад холбоотой гэх бас нэг сэжигтнийг эрэн сурвалжилж эхэллээ. 30 настай Мохамед Абрини гэх энэ этгээд нь

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Парисын халдлагын дахин нэг сэжигтэнг зарлалаа
Парисын халдлагын дахин нэг сэжигтэнг зарлалаа. Зураг: МҮОНРТ

Өчигдөр Бельгийн цагдаа нар Парисын халдлагад холбоотой гэх бас нэг сэжигтнийг эрэн сурвалжилж эхэллээ. 30 настай Мохамед Абрини гэх энэ этгээд нь Парисын террорист халдлагад ашигласан автомашинд сууж явсан нь шатахуун түгээгүүрийн газрын хяналтын камерт бичигдэж үлдсэнийг мөрдөгчид илрүүлсэн байна.

Халдлага үйлдэхээс хоёр хоногийн өмнөх бичлэгт тэрээр Парисын халдлагын гол сэжигтэн гэж эрэн сурвалжилж байгаа 26 настай Салах Абдесламын хамт явсан байна. Цагдаа нар Мохамед Абрини, Салах Абдеслам нарыг аюултай, зэвсэглэсэн байж болзошгүй учраас харсан үзсэн хүн дөхөж очилгүй, шууд цагдаагийн газарт мэдэгдэхийг анхааруулж байна.

11-р сарын 13-ны баасан гарагт Парист үйлдсэн цуврал террорист халдлагаар 130-аад хүн амь үрэгдэж, хэдэн зуун хүн шархадсан. Халдлагын хариуцлагыг хүлээсэн "Исламын улс" бүлэглэлийн эсрэг ажиллагаагаа Франц улс ойрын өдрүүдэд улам эрчимжүүлж, Францын нисэх онгоцууд нисэх онгоц тээвэрлэгч Шарль де Голль хөлөг онгоц дээрээс нислэг үйлдэн, "Исламын улс" бүлэглэлийн байршлуудад агаарын цохилт өгч эхлээд байна.

Хуваалцах