Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Парисын халдлагын гол сэжигтэн амь үрэгджээ

Францын нийслэл Парист болсон халдлагатай холбогдуулан, лхагва гарагт тус хотын хойд захад орших Сен Дени дүүрэгт цагдаа нар нэгжлэг явуулах үеэр буудалцаан болж, хоёр этгээд амь үрэгдсэн юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Парисын халдлагын гол сэжигтэн амь үрэгджээ
Парисын халдлагын гол сэжигтэн амь үрэгджээ. Зураг: МҮОНРТ

Францын нийслэл Парист болсон халдлагатай холбогдуулан, лхагва гарагт тус хотын хойд захад орших Сен Дени дүүрэгт цагдаа нар нэгжлэг явуулах үеэр буудалцаан болж, хоёр этгээд амь үрэгдсэн юм. Тэдний нэг нь Парисын халдлагын гол сэжигтэн Абдельхамид Абауд болохыг тогтоосон тухай прокурорууд мэдээлж байна.

Абдельхамид нь Марокко гаралтай Бельгийн иргэн юм. Цогцосны хурууны хээг шинжилсний дүнд Абдельхамид болохыг олж тогтоосон байна. Парисын халдлагыг төлөвлөж, зохион байгуулсан гэж сэжиглэж байсан Абдельхамид нуугдаж байж болзошгүй гэсэн мэдээллийн дагуу Францын тусгай хүчин Сен Дени дүүргийн нэгэн барилгад нэгжлэг шалгалт хийхээр очжээ. Улмаар энэ барилгад орогнож байсан сэжигтнүүд болон цагдаа нарын хооронд буудалцаан болж, Абдельхамид суманд өртөн, амь үрэгдсэн байна. Тус барилгаас олдсон эд мөрийн баримтаас үзвэл, сэжигтнүүд Парис хотод дахин халдлага үйлдэхээр төлөвлөж байсан байж болзошгүй гэж прокурорууд үзэж байна.

Хуваалцах