Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Парисын халдлагын сэжигтнийг эрэн сурвалжилж эхэллээ

Баасан гарагт Парис хотноо хэд хэдэн цуврал халдлага гарч, үүний улмаас 129 хүний амь үрэгдсэн эмгэнэлт явдал болсон.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Парисын халдлагын сэжигтнийг эрэн сурвалжилж эхэллээ
Парисын халдлагын сэжигтнийг эрэн сурвалжилж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Баасан гарагт Парис хотноо хэд хэдэн цуврал халдлага гарч, үүний улмаас 129 хүний амь үрэгдсэн эмгэнэлт явдал болсон. Францын цагдаа нар эдгээр халдлагад холбоотой байж болзошгүй нэг сэжигтнийг эрэн сурвалжилж байна.

Францын иргэн, 26 настай Салах Абдеслам гэгчийн зургийг олон нийтэд тарааж, аюултай этгээдийн жагсаалтад оруулан, эрэн сурвалжилж байна. Тэрээр халдлагад оролцсон алан хядагчдын сууж явсан автомашиныг өөрийн нэр дээр түрээслэсэн байсныг цагдаа нар олж мэджээ.

Үүнээс гадна халдлагаас өмнө Салах Абдеслам өөр хоёр этгээдийн хамт Бельгийн хилийн ойролцоо явахад нь цагдаа нар зогсоож, шалгасан тухай хэвлэлүүд мэдээлж байна. Цагдаа нар ийнхүү шалгах үеэрээ сэжигтэй зүйл анзаараагүй гэнэ. Парисын цуврал халдлагад долоон алан хядагч оролцсоны хоёр нь Бельгид амьдардаг байсныг тогтоосон гэж албаны эх сурвалж мэдэгдсэн байна.

Хуваалцах