Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Парисын музейд 380 сая долларын урлагийн бүтээл хандивлана

Америк хос 380 сая долларын өртөг бүхий урлагийн бүтээлийн цуглуулгаа Парисын музейд хандивлахаар боллоо.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Парисын музейд 380 сая долларын урлагийн бүтээл хандивлана
Парисын музейд 380 сая долларын урлагийн бүтээл хандивлана. Зураг: МҮОНРТ

Америк хос 380 сая долларын өртөг бүхий урлагийн бүтээлийн цуглуулгаа Парисын музейд хандивлахаар боллоо. АНУ-ын иргэн Спенсер Хаиз болон түүний гэргий Марлене нар өнгөрсөн хугацаанд цуглуулсан үнэ бүхий 600 гаруй урлагийн бүтээлээ Парисын "Орсей" музейд хандивлана гэж мэдэгдлээ. Тэдний цуглуулгад XX зууны эхний хагас болон XIX зууны хоёрдугаар хагасын үеийн уран бүтээлүүд багтаж байгаагийн дотор Францын алдарт зураач Эдгар Дега, Италийн нэрт уран бүтээлч Амедео Модильяни нарын бүтээлүүд ч байна.

Хосууд 1971 онд анх удаа Парист очсон үеэсээ эхлэн Францтай холбоотой урлагийн бүтээлүүдийг цуглуулж эхэлсэн байна. Тэдний цуглуулгыг 350-381 сая долларын үнэд хүрнэ гэж мэргэжилтнүүд тооцоолж байна. Урлаг, гоо зүйн хувьд асар үнэтэй хандив өргөж байгаа хос өдгөө 80 нас зооглож байна. Тэд "Биднийг өөд болсны дараа ч олон хүн эдгээр урлагийн бүтээлүүдийг харж баясан, сэтгэлийн таашаал эдлээсэй гэж хүсч байна" гэж хэлжээ.

Францын ерөнхийлөгч Франсуа Олланд хосуудад улсынхаа хамгийн нэр хүндтэй шагнал болох “Хүндэт Легион”-ы одонг гардуулан өгчээ. Энэ үеэр хосууд өөрсдийн уран зургийн цуглуулгаа Парисын музейд хандивлах албан бичигт гарын үсэг зурсан байна. Энэ нь Франц улсын хувьд дэлхийн хоёрдугаар дайнаас хойш гадны хандивлагчийн өгч байгаа хамгийн том бэлэг болохыг тус улсын хэвлэлүүд онцолж байна.

Хуваалцах