Парисын олимпын наадмын үеэр халдлага үйлдэхээр төлөвлөж байсан этгээдийг баривчлав
Тэд энэ удаа олимпын наадмын үеэр халдлага үйлдэхээр төлөвлөж байсан гэж сэжиглэгдсэн Чечень гаралтай хүнийг баривчилжээ.
Мэдээллийн алба

Энэ зуны хамгийн томоохон үйл явдлуудын нэг болох Парисын олимпын наадмын үеэр аливаа террорист халдлага, нийгмийн эмх замбараагүй байдал үүсэхээс Францын эрх баригчид ихээхэн сэрэмжилж байна.
Тэд энэ удаа олимпын наадмын үеэр халдлага үйлдэхээр төлөвлөж байсан гэж сэжиглэгдсэн Чечень гаралтай хүнийг баривчилжээ.
Баригдсан 18 настай Чечень иргэн олимпын наадмын хөлбөмбөгийн тоглолтын үеэр хамгаалалтын алба руу дайрах төлөвлөгөөтэй байсан гэж Францын холбогдох албанынхан үзэж байна.
Түүнийг "Исламын улс" бүлэглэлийн нөлөөнд автсан дагагч гэж сэжиглэж буй юм байна.


















