Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Парисын Венсены амьтны хүрээлэнгээс сармагчингууд оргохыг завджээ

Өнгөрсөн баасан гарагийн өглөө Парисын Венсены амьтны хүрээлэнг түр хааж хөл хорио тогтоожээ. Гардиан сонины мэдээлснээр хүрээлэнгийн 50 орчим сармагчин амьдардаг торноосоо гарч,

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Парисын Венсены амьтны хүрээлэнгээс сармагчингууд оргохыг завджээ
Парисын Венсены амьтны хүрээлэнгээс сармагчингууд оргохыг завджээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн баасан гарагийн өглөө Парисын Венсены амьтны хүрээлэнг түр хааж хөл хорио тогтоожээ. Гардиан сонины мэдээлснээр хүрээлэнгийн 50 орчим сармагчин амьдардаг торноосоо гарч, паркийн төв хэсэгт байрлах ГрэндРоше хиймэл хадны эргэн тойронд хараа хяналтгүй явж байжээ. Хэдэн цагийн дотор хүрээлэнгийн ажилчид ихэнх амьтдыг тор татаж барьж авсан байна.

Бабуин сармагчин нь ихэвчлэн Африк , Арабын нутаг дэвсгэрт амьдардаг том хэмжээтэй, ууртай догшин зантай сармагчин юм. Нашионал Жеографикийн мэдээллээр уг сармагчин нь ногоо жимс, үндэс ургамал, мах гээд бүхий л төрлийн зүйлээр хооллодог. Мөн хүмүүсээс нэг их айж эмээдэггүй, байгальд байхдаа бас хүн рүү дайрдаг аж.

Олон төрлийн сонин содон амьтдыг торонд хийгээд нэг дор ажиглах нь нэг талаас сонирхолтой хэдий ч, нөгөөтэйгүүр тус газарт амьтадтай хэрцгий ханддаг гэдэг шүүмжлэл байдаг.

1934 онд нээгдсэн тус амьтны хүрээлэн нь Венсен ойн нутаг дэвсгэр дээр байрладаг бөгөөд улсынхаа байгаль хүрээлэн буй орчны түүхийн музейд харьяалагддаг юм байна. Хүрээлэнгийн талбай нийт 14,5 га газрыг эзэлдэг юм байна. Уг амьтны хүрээлэн 2008- 2014 оны хооронд амьтадтай зүй бусаар харьцдаг гэдэг шүүмжлэлд өртөж байжээ.

Одоогийн байдлаар хүрээлэнд 900-аад амьтад байдаг бөгөөд бүхэл жилийн турш нээлттэй байдаг гэнэ.

Хуваалцах