Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Парламентын гишүүний аминд хүрсэн этгээдэд бүх насаар нь хорих ял оноолоо

Англи, Уэльсийн эрүүгийн төв шүүхээс Британийн иргэн Томас Мэйрт парламентын гишүүн Жо Коксийг харгис хэрцгийгээр хороосон хэргээр бүх насаар нь хорих ял оноосон байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Парламентын гишүүний аминд хүрсэн этгээдэд бүх насаар нь хорих ял оноолоо
Парламентын гишүүний аминд хүрсэн этгээдэд бүх насаар нь хорих ял оноолоо. Зураг: МҮОНРТ

Англи, Уэльсийн эрүүгийн төв шүүхээс Британийн иргэн Томас Мейрт парламентын гишүүн Жо Коксийг харгис хэрцгийгээр хороосон хэргээр бүх насаар нь хорих ял оноосон байна. Тэрбээр өнгөрсөн зургаадугаар сарын 16-ны өдөр парламентын гишүүнийг буудаж, амь насыг нь хороосон юм.

Энэ хэрэг Иоркшир гүнлигийн Берсталл хотод болсон юм. Мейр энэ хэргийг үйлдэхдээ Британи бусдаас түрүүнд гэж хашгирч байсан байна. Гэхдээ шүүгчдийн танилцуулсан ялын тогтоолд тэмдэглэснээр Мейр эх орондоо хайртайдаа бус харин нацист үзэлтэй байсан учир энэ хэргийг үйлдсэн гэж тодорхойлсон байна. Өдгөө 53 настай Мейр нь гэм буруугаа хүлээгээгүй төдийгүй шүүхэд өөрийгөө хамгаалах нэг ч баримт дэлгээгүй байна.

Тэрбээр шүүх хурлууд дээр шүүгчдийн асуултад хариулахаас татгалзаж уриа лоозон л хэлж байжээ. Түүний гарт амиа алдсан Жо Кокс нь 41 настай, хоёр хүүхдийн ээж байсан юм. Тэрбээр Европын Холбооны эгнээнээс Их Британи улс гарах ёсгүй гэдэг байр суурьтай байсан төдийгүй энэ үзэл бодлынхоо төлөө идэвхтэй тэмцэгч байжээ.

Мөн Сирийн дүрвэгсдийн илүү олон хүүхдийг Их Британи улс хүлээж авах ёстой гэж үздэг нэгэн байсан юм. Түүнийг амиа алдсаны дараагаар нэрээр нь буяны сан байгуулсан билээ.

Хуваалцах