Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Парламентын спикерүүд тунхаглал батална

УИХ-ын дарга З.Энхболд Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хуралд оролцож байна.

УТ
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Парламентын спикерүүд тунхаглал батална
Парламентын спикерүүд тунхаглал батална. Зураг: МҮОНРТ

УИХ-ын дарга З.Энхболд Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хуралд оролцож байна. Бага хурал гурав дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд Бүгд хуралдаан-V, VI ерөнхий хэлэлцүүлгээр үргэлжилж байгаа юм.

Олон Улсын парламентын холбооноос зохион байгуулж буй энэхүү хурал 2015 онд тохиож байгаагаараа чухал. 5 жил тутамд болдог энэхүү бага хурал тухайн улс орны парламентын батлавал зохих гол гол хуулиуд, хэлэлцвэл зохих олон улсын асуудлуудыг хэлэлцдэг. Энэ удаагийн чуулган 2015 онд тохиосноороо 2015 онд дуусч буй Мянганы хөгжлийн зорилтуудыг дүгнэх, хэрэгжилтийн үеэр дэлхийн нийтээр анхаарвал зохих алдаа оноог үнэлж цэгнэх, мөн ирэх 15 жилийн Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрхэн тодорхойлох вэ гэдэг асуудлаар олон улсын парламентын түвшинд юу хийвэл зохистойг энэхүү хурлаар мөн хэлэлцэж байна.

Мөн Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хуралд оролцогч 120 гаруй орны Парламентын спикерүүд “Энх тайван, тогтвортой хөгжлийн төлөөх ардчиллыг хөгжүүлэх асуудал:Бидний хүсч буй ирээдүй сэдвийн дор Тунхаглалаа батална. Тунхаглалын зарим зүйлийг дурдвал:

- Энэ дэлхий дээр амьдарч буй хүн бүр дайн дажингаас ангид, ядуурал, өлсгөлөн үл тохиох, тэдний эрх, эрх чөлөө, нэр төрийг нь хүндэтгэх чадвартай тийм л ертөнцийг бид хамтын хүчин чармайлтаар бий болгох нь туйлын зорилт юм.

- Парламент бол ард түмний хүсэл зоригийг илэрхийлдэг ардчиллын төв цэг байгууллага мөн. Бид, дэлхийн парламентын спикерүүд, бидний өмнө тулгарч буй олон олон сорилтуудыг шийдвэрлэхийн тулд өөрсдийн дуу хоолойг илэрхийлэхээр Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд хуран цуглаад байна.

Хуваалцах