Парламентынхан салхинд гарч номын дуу сонслоо
Өнгөрсөн бямба гарагт парламентийн сэтгүүлчид номын дуу сонслоо. УИХ-ын Тамгын газар, Парламентын сэтгүүлчдийн холбоо хамтран зохион байгуулсан “УИХ-ын үйл ажиллагааны ил тод байдал, парламентын сэтгүүл зүй” сургалт семинарт 30 гаруй сэтгүүлчид хамрагдсан юм.
Мэдээллийн алба

Өнгөрсөн бямба гарагт парламентын сэтгүүлчид номын дуу сонслоо. УИХ-ын Тамгын газар, Парламентын сэтгүүлчдийн холбоо хамтран зохион байгуулсан “УИХ-ын үйл ажиллагааны ил тод байдал, парламентын сэтгүүл зүй” сургалт семинарт 30 гаруй сэтгүүлчид хамрагдсан юм.
Хуучнаар цэргийн амралт буюу одоогоор “Бага баян” амралт, үйлчилгээний цогцолборт болсон сургалтанд УИХ-ын тамгын газрын дарга Б.Болдбаатар, УИХ-ын даргын улс төрийн зөвлөх Д.Одхүү нар оролцон семинарыг нээж үг хэлж, сэтгүүлчдийн сургалт, ажил үйлсэд нь амжилт хүслээ.
.jpg)
Сургалт семинарын үеэр “УИХ-ын үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангах талаар Тамгын газраас авч хэрэгжүүлж байгаа ажлын тухай” сэдвээр ТГ-ын ХМОНХХ-ийн дарга Д.Энхтуяа, “УИХ-ын үйл ажиллагаа, хуралдааны дэгийг зохицуулсан эрх зүйн орчны талаар” илтгэлийг ТГ-ын Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн ахлах зөвлөх Г.Цэрэндулам, “Хууль бүтээх үйл явц: Хууль тогтоомжийн төслийг боловсруулахаас эхлээд эцэслэн батлах үе шатны тухай” сэдвээр ТГ-ын ХЗҮХ-ийн орлогч дарга Н.Цогтсайхан, “УИХ-ын үйл ажиллагааг сурвалжлан мэдээлэх хэвлэл мэдээллийн ажилтнуудын дагаж мөрдөх журмын тухай” илтгэлийг ТГ-ын ХМОНХХ-ийн ахлах референт Б.Янжинлхам, “УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан, Байнгын хороодын хурлдааны үед хэвлэл мэдээллийн ажилтнуудын анхаарах зарим асуудлын тухай” сэдвээр ТГ-ын хуралдаан зохион байгуулах хэлтсийн дарга Д.Одсүрэн, “Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам, хэвлэл мэдээллийн ажилтнуудын анхаарах зарим асуудал” сэдвээр Төрийн ордны хамгаалалтын албаны дарга, дэд хурандаа Н.Отгонбаатар, “Парламентын сэтгүүл зүйн онцлог, олон улсын жишиг” сэдвээр Рейторс агентлагийн Монгол дахь сурвалжлагч Терансе, “Сэтгүүлчийн нийгмийн үүрэг хариуцлага, ёс зүйн зарчим” сэдвээр Сэтгүүл зүй судлаач, доктор, профессор Ж.Батбаатар, “Гадаадын парламентын сурвалжлагчдын үйл ажиллагааны жишиг” сэдвээр Үндэсний шуудан сонины хариуцлагатай нарийн бичгийн д арга С.Ононтуул нар тус тус илтгэл тавилаа.
Илтгэлийн дараа сэтгүүлчид хөндөгдсөн сэдэвтэй холбогдуулан асуулт, хариулт, саналаа чөлөөтэй солилцлоо. Мөн сургалт семинарын үеэр сэтгүүлчид салхинд гарч нэг өдрийг үр дүнтэй сайхан өнгөрөөлөө.


















