Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Пауэрлифтингийн ДАШТ-ээс Ц.Баярбаясгалант мөнгө, хүрэл, М.Ууганбаяр хүрэл медаль хүртлээ

өсвөр үеийнхний газраас таталтын 66 кг-ын жинд Ц.Баярбаясгалант 200 кг-ыг татсанаар мөнгө, суултын төрөлд 202.5 кг-ыг амжилттай өргөснөөр хүрэл медаль хүртлээ. Харин залуучуудын хэвтээ шахалтын 66 кг-ын жинд М.Ууганбаяр 145 кг-ыг шахсанаар хүрэл медаль хүртсэн

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Пауэрлифтингийн ДАШТ-ээс Ц.Баярбаясгалант мөнгө, хүрэл, М.Ууганбаяр хүрэл медаль хүртлээ
Пауэрлифтингийн ДАШТ-ээс Ц.Баярбаясгалант мөнгө, хүрэл, М.Ууганбаяр хүрэл медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Пауэрлифтингийн өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 4-нд Туркийн нийслэл Станбул хотод болж байна. Тус тэмцээнд Монгол Улсаас дасгалжуулагч Х.Энхболдын удирдлага дор есөн тамирчин өрсөлдөж буйгаас өсвөр үеийнхний газраас таталтын 66 кг-ын жинд Ц.Баярбаясгалант 200 кг-ыг татсанаар мөнгө, суултын төрөлд 202.5 кг-ыг амжилттай өргөснөөр хүрэл медаль хүртлээ.

Харин залуучуудын хэвтээ шахалтын 66 кг-ын жинд М.Ууганбаяр 145 кг-ыг шахсанаар хүрэл медаль хүртсэн юм. Түүнчлэн залуучуудын суултын эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Б.Батхишиг хүрэл медаль хүртсэн. Б.Батхишиг суултын төрөлд 157 кг-ыг амжилттай өргөснөөр Пауэрлифтингийн залуучуудын ангилалд ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй тамирчин болж байна.

Хуваалцах