Пауэрлифтингийн “Дэлхийн цом”-ын тэмцээнд Э.Содномпилжээ оролцоно
Тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сарын 27-оос гуравдугаар сарын 03-нд АНЭУ-ын Дубай хотноо болсон пауэрлифтингийн “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, алтан медаль хүртсэн билээ.
Мэдээллийн алба

Унгар улсын Эгэр хотноо ирэх тавдугаар сарын 4-7-нд пара пауэрлифтингийн “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээн болох бөгөөд “Рио-2016” паралимпийн хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ оролцохоор болжээ.
Тэрбээр 97 кг-ын жинд хүч үзэх юм.
Тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сарын 27-оос гуравдугаар сарын 03-нд АНЭУ-ын Дубай хотноо болсон пауэрлифтингийн “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, алтан медаль хүртсэн билээ.
Э.Содномпилжээ энэ тэмцээнд цээж шахалтын 97 кг төрөлд 15 тамирчнаас 220 кг шахаж түрүүлсэн юм.
Тэрхүү амжилт нь Монголын пауэрлифтингийн түүхэнд “Дэлхийн цом”-ын анхны алтан медальтан болоод байна.


















