Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

PCR шинжилгээ авах явуулын цэгүүд иргэдийн гэрт ойртож үйлчилж байна

Улс орон даяар өрнөөд байгаа "Нэг хаалга-Нэг шинжилгээ" аяны хүрээнд нийслэлийн хойд хэсгээс эхлэн самнах хэлбэрээр шинжилгээ авч халдварыг илрүүлэх ажил үргэлжилж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
PCR шинжилгээ авах явуулын цэгүүд иргэдийн гэрт ойртож үйлчилж байна
PCR шинжилгээ авах явуулын цэгүүд иргэдийн гэрт ойртож үйлчилж байна. Зураг: МҮОНРТ

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Улс орон даяар өрнөөд байгаа "Нэг хаалга-Нэг шинжилгээ" аяны хүрээнд нийслэлийн хойд хэсгээс эхлэн самнах хэлбэрээр шинжилгээ авч халдварыг илрүүлэх ажил үргэлжилж байна.

Сүүлийн 48 цагийн дотор Сонгинохайрхан дүүргийн 94 мянган иргэнээс шинжилгээ авах ажил өчигдөр дуусгавар боллоо. Сонгинохайрхан дүүргийн тухайд нийслэлийн хамгийн их хүн амтай, нөгөөтэйгүүр гэр хорооллын айл өрхийн тоо хамгийн өндөр байдаг.

Гэр хорооллын айлуудад хүрч үйлчлэхийн тулд явуулын 51 цэгээр PCR шинжилгээг авч байна.

Хуваалцах