Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Пелоси Азид айлчлах ч Тайваньд очих эсэх нь тодорхойгүй байна

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Ази тивийн орнуудаар айлчлал хийхээр төлөвлөж байгаа ч, Тайваньд хийх айлчлалын талаар маргаантай хэвээр байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Пелоси Азид айлчлах ч Тайваньд очих эсэх нь тодорхойгүй байна
Пелоси Азид айлчлах ч Тайваньд очих эсэх нь тодорхойгүй байна. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга НэнсиПелоси Ази тивийн орнуудаар айлчлал хийхээр төлөвлөж байгаа ч, Тайваньд хийх айлчлалын талаар маргаантай хэвээр байна.

Түүний айлчлал баасан гарагт эхэлсэн бөгөөд Япон, Өмнөд Солонгос зэрэг орнуудад очихоор төлөвлөжээ. NBC телевиз Пүрэв гарагийн үдээс хойш түүний аяллын хөтөлбөрт Тайванийг "урьдчилсан" жагсаалтад оруулсан гэж эх сурвалжаас иш татан мэдээлжээ.

АНУ-ын танхимын спикер нь Цагаан ордны эрх мэдлийн шатлалын гуравдугаарт бичигддэг. Пелоси баасан гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр аюулгүй байдлын үүднээс аяллын төлөвлөгөөгөө дэлгэрэнгүй танилцуулахаас татгалзсан юм.

Үүнээс өмнө БНХАУ-ын дарга ШиЖиньпин, АНУ-ын ерөнхийлөгч ЖозефБайден нар пүрэв гарагт 2 улсын харилцаа, Украины байдал, Тайванийг тойрсон асуудал болон бусад асуудлын талаар утсаар хэлэлцсэн. Энэ үеэр хэрэв АНУ-ын төлөөлөгчид Тайваньд айлчлах юм бол "хүчтэй хариу арга хэмжээ авна" гэж БНХАУ-ын дарга анхааруулсан юм.

Хуваалцах