Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Пентагон: БНХАУ 2035 он гэхэд 1500 цөмийн цэнэгт хошуутай болох төлөвтэй байна

АНУ-ын батлан хамгаалах яам Орос, Иран, Умард Солонгос зэрэг орнуудын цөмийн хөтөлбөрийн аюулын талаар олон нийтэд анхааруулж байсан. Харин энэ удаад Хятадын цөмийн хөтөлбөрийн талаар сэрэмжлүүлэх агуулгатай тайлан танилцуулж байна. Уг тайланд Хятад улс цөмийн хөтөлбөрөө энэ эрчээрээ урагшлуулбал 20

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Пентагон: БНХАУ 2035 он гэхэд 1500 цөмийн цэнэгт хошуутай болох төлөвтэй байна
Пентагон: БНХАУ 2035 он гэхэд 1500 цөмийн цэнэгт хошуутай болох төлөвтэй байна. Зураг: МҮОНРТ

АНУ-ын батлан хамгаалах яам Орос, Иран, Умард Солонгос зэрэг орнуудын цөмийн хөтөлбөрийн аюулын талаар олон нийтэд анхааруулж байсан. Харин энэ удаад Хятадын цөмийн хөтөлбөрийн талаар сэрэмжлүүлэх агуулгатай тайлан танилцуулж байна. Уг тайланд Хятад улс цөмийн хөтөлбөрөө энэ эрчээрээ урагшлуулбал 2035 он гэхэд 1500 цөмийн цэнэгт хошуутай болох төлөвийг тусгасан байна.

Пентагоноос гаргасан Хятадын армийн хүчин чадлын тайланд Бээжингийн эрх баригчид одоогоор 400 гаруй цөмийн цэнэгт хошууны нөөц бүрдүүлж, хөтөлбөрөө шинэчлэн төрөлжүүлж, өргөжүүлж байгааг онцлон тусгасан байна. Хэрвээ Хятад хөтөлбөрөө энэ эрчээр нь урагшлуулбал 2035 он гэхэд 1500 цөмийн цэнэгт хошуутай болно гэж Пентагон үзэж байна. Түүнчлэн зэвсэглэл тархах тусам бүс нутаг улам тогтворгүй болно гэсэн дүгнэлтийг Пентагон хийжээ. Хятадын дарга Ши өнгөрсөн сард болсон ХКН-ын их хурал дээр Хятад улс стратегийн тогтоон барих хүчирхэг системийг бий болгож байгааг онцолж байсан. Бээжингийн эрх баригчид цөмийн зэвсгийн хяналтын гэрээнд нэгдэн орох сонирхлоо илэрхийлдэг ч АНУ-ын зэвсэглэлд 3700 гаруй цөмийн цэнэгт хошуу байна, энэ нөөцөө Америк багасгах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Харин АНУ хятадын тэлэлтийг тогтоон барих замаар чөлөөт нээлттэй Энэтхэг номхон далайн бүсийг бэхжүүлнэ гэдгээ илэрхийлдэг юм.

Хуваалцах