Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Пентагонд БНХАУ-ын стратегийг судлах тусгай ажлын хэсэг байгуулна

АНУ-ын засаг захиргаа БНХАУ-ын талаарх үндэсний аюулгүй байдлын бодлого судлах тусгай ажлын хэсгийг батлан хамгаалах яамандаа байгуулахаар төлөвлөж байна. А

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Пентагонд БНХАУ-ын стратегийг судлах тусгай ажлын хэсэг байгуулна
Пентагонд БНХАУ-ын стратегийг судлах тусгай ажлын хэсэг байгуулна. Зураг: МҮОНРТ

АНУ-ын засаг захиргаа БНХАУ-ын талаарх үндэсний аюулгүй байдлын бодлого судлах тусгай ажлын хэсгийг батлан хамгаалах яамандаа байгуулахаар төлөвлөж байна. АНУ-ын ерөнхийлөгч Байден зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувиар өчигдөр Пентагонд анх удаа зочлох үеэрээ энэ тухай мэдэгджээ.

АНУ Энэтхэг Номхон далайн бүс нутаг болон дэлхий дахин дахь ашиг сонирхлоо хамгаалах, энх тайван байдлыг хадгалахын тулд Хятадын талаас учруулж байгаа сорилт бэрхшээлүүдэд тохирох бодлоготой байх ёстой гэж тэрээр мэдэгджээ. Батлан хамгаалах яаманд байгуулагдах шинэ бүтэц нь ойрын хэдэн сард багтаан Батлан хамгаалахын сайдад Хятадын талаар зөвлөмж хүргүүлэх үүрэг хүлээж байгаа юм байна. Үүнд засгийн газрын цогц хүчин чармайлт, конгресс дахь хоёр намын хамтын ажиллагаа, хүчтэй холбоотны харилцаа, түншлэл шаардагдана. Ингэж хамтын чармайлт гаргаж байж АНУ Хятадын сорилтуудыг даван гарч, ирээдүйн өрсөлдөөнд Америкийн ард түмний ялалтыг бататгаж өгнө гэж Байден цохон тэмдэглэжээ. Байден өнгөрсөн 7 хоногт гадаад бодлогын талаар байр сууриа илэрхийлэхдээ Хятадыг гол өрсөлдөгчөө гэж онцолж байсан. Өөрөөр хэлбэл Байдены засаг захиргаа эдийн засаг, үндэсний аюулгүй байдал, хүний эрх зэрэг асуудлууд дээр Хятадтай өрсөлдөнө гэхдээ цаг уурын өөрчлөлтийг сааруулахад Хятадтай хамтран ажиллах сонирхолтой байгаа юм.

АНУ-ын ерөнхийлөгч Жозеф Байден тангараг өргөснөөсөө хойш өнөөдөр анх удаа БНХАУ-ын дарга ШиЖиньпинтэй утсаар ярьжээ. Энэ үеэр Байден Хятадын даргад цагаан сарын баярын мэндчилгээ дэвшүүлж, хоёр талын болон олон улс, бүс нутгийн асуудлуудаар санал солилцжээ. Мөн Хятадын дарга Байденд баярын хүргэхийн хамт Хятад Америкийн харилцааг сэргээх нь олон улсын харилцаанд өндөр ач холбогдолтой гэдгийг онцолсон байна.

Хуваалцах