Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Пентагоны тэргүүн өөрийн хүсэлтээр огцорлоо

Өнгөрсөн даваа гарагт АНУ-ын Батлан Хамгаалахын сайд Чак Хэйгэл өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцорлоо. Ингэснээр Ардчилсан нам дунд хугацааны сонгуульд ялагдсанаас хойш Обамагийн засаг захиргаанаас огцорч буй хоёр дахь сайд болж байгаа юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Пентагоны тэргүүн өөрийн хүсэлтээр огцорлоо
Пентагоны тэргүүн өөрийн хүсэлтээр огцорлоо. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн даваа гарагт АНУ-ын Батлан Хамгаалахын сайд Чак Хэйгэл өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцорлоо. Ингэснээр Ардчилсан нам дунд хугацааны сонгуульд ялагдсанаас хойш Обамагийн засаг захиргаанаас огцорч буй хоёр дахь сайд болж байгаа юм. Тэрээр Бүгд Найрамдах намын гишүүн бөгөөд Сенатад Невада мужийг төлөөлдөг байжээ. Ерөнхийлөгч Обама түүнийг Батлан хамгаалахын сайдаар ажиллахыг урьснаар 2013 оны хоёрдугаар сарын 27-нд тус албан тушаалд томилогдсон байдаг.

Өдгөө 68 настай Хагелийг албан тушаалаасаа огцрох болсон шалтгааныг шинжээчид Батлан хамгаалах яамны зүгээс гадаад улс орнуудад үүсээд буй нөхцөл байдлуудыг шийдвэрлэхэд хангалттай үр дүн гарахуйц арга хэмжээ аваагүй гэдэг шүүмжлэлийг Ерөнхийлөгчийн зүгээс гарсантай холбоотой гэж үзэж байна. Хэдийгээр түүний огцрох хүсэлтийг Ерөнхийлөгч Барак Обама хүлээн авсан ч тэрээр дараагийн Батлан хамгаалах яамны сайдыг томилогдох хүртэл үүргээ гүйцэтгэхээр болжээ.

Хуваалцах