Перу улс Умард Солонгосын 2 дипломатчийг эх оронд нь албадан буцаахаар боллоо
Перугийн гадаад хэргийн яам тус улс дахь Умард Солонгосын 2 дипломатчийг эх оронд нь албадан буцаах шийдвэр гаргажээ. Шийдвэрийг 15 биелүүлэхэд 15 хоногийн хугацаа өгсөн байна.
Мэдээллийн алба

Перугийн гадаад хэргийн яам тус улс дахь Умард Солонгосын 2 дипломатчийг эх оронд нь албадан буцаах шийдвэр гаргажээ. Шийдвэрийг 15 биелүүлэхэд 15 хоногийн хугацаа өгсөн байна. Харин Одоогийн байдлаар Перу дахь Умард Солонгосын элчин сайдын яамны зүгээс ямар нэг дэлгэрэнгүй мэдэгдэл хийгээгүй байгаа юм байна. Перугийн засгийн газраас энэ шийдвэрээ тус улс дахь Умардын элчин сайдын яамны 1 болон 3-р нарийн бичгийн даргыг албан үүрэгтээ харшлах зохисгүй үйлдэл гаргасан хэмээн тайлбарлаад байгаа юм.
Умард Солонгос НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн тогтоолыг удаа дараа зөрчиж, олон улсын зүгээс тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байгаа нь энэ шийдвэрийг гаргахад түлхэц болсон хэмээн Перугийн гадаад хэргийн яамнаас мэдэгдэж байна. Өнгөрсөн 9-р сард Перу улс Умард Солонгосын элчин сайдыг Пхеньяны цөмийн хөтөлбөртэй холбоотойгоор эх оронд нь албадан буцааж байсан юм.


















