Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Перу улсаас 140 гаруй эртний зургийг илрүүлжээ

Судлаачид Перу улсаас 140 гаруй төрлийн эртний зургийг илрүүлээд байгааг мэдээлжээ. Энэхүү судалгааны ажлыг Японы Яамагата Их Сургуулийн багийнхан явуулжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Перу улсаас 140 гаруй эртний зургийг илрүүлжээ
Перу улсаас 140 гаруй эртний зургийг илрүүлжээ. Зураг: МҮОНРТ

Томоохон хэмжээний талбай дээр бүтээгдсэн эдгээр зураг эртний хүмүүсийн аж амьдралын талаарх зарим чухал мэдээллийг олж авахад тус болно гэж үзэж байна. Перу улсын далайн эргийн ойролцоох хэсэг газраас амьтад болон бусад эд зүйлсийг дүрсэлсэн 140 гаруй зургийг олж илрүүлээд байгаа юм. Судлаачид эртний хүмүүс эдгээр зургийг хоёр өөр арга барилаар бүтээсэн гэж үзэж байгаа юм. Эхнийх нь буюу А төрлийн зураг хар болон хүрэн чулуугаар бүрхэгдсэн газрын зарим чулууг ховхлон авч, дүрс үүсгэсэн байгааг юм. Энэхүү А төрлийн аргаар бүтээгдсэн дүрснүүд нэлээдгүй том газар дээр бүтээгджээ.

Харин Б төрлийн зурагнууд хэмжээний хувьд харьцангуй бага байгаа юм. Яамагата их сургуулийн баг Перу улсад биечлэн очиж судалгааг явуулснаас гадна өндөр нягтрал бүхий 3Д датаг ашиглан эдгээр шинэ дүрснүүдийг илрүүлсэн байна. Перу улсын далайн эргийн ойролцоох газраас олдоод байгаа эдгээр эртний зургийг МЭӨ 100–аас МЭ 300 онд хамаарна гэж үзэж байгаа юм.

Ер нь Перу улсад эртний томоохон зураг, дүрс бүхий Назка хөндий гэх газар байдаг. Энэ бүс нутгийг 1994 онд ЮНЕСКО дэлхийн өв соёлын жагсаалтад оруулж байжээ.

Хуваалцах