Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Перу улсаас олдсон “харь гарагийн хүн” зохиомол гэдгийг батлав

Өнгөрсөн оны 10-р сард Перу улсын нисэх онгоцны буудал дээр учир битүүлгээр хүргэгдэж ирсэн хоёр ширхэг занданшуулсан “харь гарагийн хүн”-д задлан шинжилгээ хийхэд зөвхөн дэлхий дээр байдаг органик нэгдлүүд илэрсэн гэдгийг танилцуулсан байна. Уг хүн

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Перу улсаас олдсон “харь гарагийн хүн” зохиомол гэдгийг батлав
Перу улсаас олдсон “харь гарагийн хүн” зохиомол гэдгийг батлав. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн оны 10-р сард Перу улсын нисэх онгоцны буудал дээр учир битүүлгээр хүргэгдэж ирсэн хоёр ширхэг занданшуулсан “харь гарагийн хүн”-д задлан шинжилгээ хийхэд зөвхөн дэлхий дээр байдаг органик нэгдлүүд илэрсэн гэдгийг танилцуулсан байна. Уг хүн дүрстэй шарилуудыг хүн болон амьтны араг ясыг эвлүүлж, энэ төрхөнд оруулсан гэж үзэж байгаа юм байна.

Тэр дундаа яс нэг бүрийг орчин үеийн цавуугаар нийлүүлж тогтоосон байна гэдгийг Перу улсын археологич тайлбарлалаа. Анх Перу улсын онгоцны буудал дээр энэ хоёр зохиомол харь гарагийн хүн дүрст шарил хүргэгдэж ирэхэд олон улсад нэлээд шуугиан тарьж, 1000 настай харь гарагийн хүмүүс гэж зарим олон улсын хэвлэлүүдээр бичиж байсан юм.

Гэвч энэ нь ор үндэсгүй худал зүйл гэдгийг судлаач эрдэмтэд нотолжээ.

Хуваалцах