Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Перу улсад үргэлжилж байгаа эсэргүүцлийн үеэр сайд нар огцров

Лхагва гарагт улс даяар онц байдал зарласан ч гэлээ, баасан гарагт үргэлжилсэн эсэргүүцлийн ажиллагааны үеэр наад зах нь 16 хүн амь эрсэджээ. Тэдний тал хувь нь Аякучо хотод цагдаа аюулгүйн хүчнийхэнтэй мөргөлдөх үеэр амиа алдсан хүмүүс байна. Ерөнхийлөгч асан Кастильог “бослого болон хуйвалдаан зох

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Перу улсад үргэлжилж байгаа эсэргүүцлийн үеэр сайд нар огцров
Перу улсад үргэлжилж байгаа эсэргүүцлийн үеэр сайд нар огцров. Зураг: МҮОНРТ

Перуд дэгдээд байгаа улс төрийн эмх замбараагүй явдлын үеэр тус улсын Боловсролын болон Соёлын сайд нар ажлаа өгчээ. Боловсролын сайд ПатрисиаКорреа, Соёлын сайд ЖаирПерез нар баасан гарагт энэ тухайгаа зарлаж мэдэгдэл хийхдээ, үймээн самуунд хүмүүсийн амь нас эрсдэж байгааг дурдаж, төр харьцангуй хүч хэрэглэж, иргэдээ үхэлд хүргэх учиргүйг дурджээ.

2023 оны 12 сард ерөнхийлөгчийн сонгууль явуулах үүднээс Перугийн Конгресс үндсэн хуулийн шинэчлэл батлах оролдлого талаар болсонтой зэрэгцэж дээрх 2 сайд огцорчээ. Өнгөрсөн онд албан тушаалдаа орсон ерөнхийлөгч Кастильо зарлигаар захирах болно гэж мэдэгдэн парламентыг татан буулгахыг завдсаны дараа Конгрессын санал хураалтаар түүнийг огцруулж баривчилснаар олон нийтийн эсэргүүцэл дэгдсэн юм. Кастильог саатуулсны дараа түүний оронд дэд ерөнхийлөгч Дина Болуарте 12-р сарын 7-нд тангараг өргөжээ. Кастильо-гавлигын 6 ч хэрэгт буруутгаж, түүнд итгэл үл үзүүлэх эсэх асуудлаар парламент санал хураахын даваан дээр эдгээр хэрэг явдал өрнөсөн байна. Ерөнхийлөгч асан өөрт нь тулгасан бүх хэргийг үгүйсгэдэг байна. Төрийн эргэлт хийхийг завдсан, үүнээс нь үүдэж ерөнхийлөгч Кастильог төрийн эрхээс буулгасан зэрэг үйл явдал, хэд хэдэн ерөнхийлөгчийг итгэл үл үзүүлэх санал хураалтаар огцруулж, авлигын хэргээр баривчилсан Перу улс дахь улс төрийн үймээний зөвхөн нэгээхэн хэсэг юм. Лхагва гарагт улс даяар онц байдал зарласан ч гэлээ, баасан гарагт үргэлжилсэн эсэргүүцлийн ажиллагааны үеэр наад зах нь 16 хүн амь эрсэджээ. Тэдний тал хувь нь Аякучо хотод цагдаа аюулгүйн хүчнийхэнтэй мөргөлдөх үеэр амиа алдсан хүмүүс байна. Ерөнхийлөгч асан Кастильог “бослого болон хуйвалдаан зохион байгуулсан” хэргээр хорьж мөрдөн, шалгалт явуулах хугацааг 18 сар болгож сунгасан Дээд шүүхийн шийдвэр эсэргүүцлийн ажиллагаа ахин дэгдэх шалтгаан болжээ.

Хуваалцах