Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Перу улсын эртний хот Мачу Пикчу жуулчдын өмнө үүдээ нээлээ

Өндөр уулын оройд байрлах Мачу Пикчу нь эртний Инкүүдийн байгуулсан хот юм. Энэ түүхэн газар коронавирусний улмаас 7 сарын турш хаалттай байсны эцэст үүд хаалга дэлгэхээр боллоо.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Перу улсын эртний хот Мачу Пикчу жуулчдын өмнө үүдээ нээлээ
Перу улсын эртний хот Мачу Пикчу жуулчдын өмнө үүдээ нээлээ. Зураг: МҮОНРТ

Өндөр уулын оройд байрлах Мачу Пикчу нь эртний Инкүүдийн байгуулсан хот юм. Энэ түүхэн газар коронавирусний улмаас 7 сарын турш хаалттай байсны эцэст үүд хаалга дэлгэхээр боллоо. Гэхдээ өдөрт зочлогчдын тоонд хязгаарлалт тогтооно гэдгийг тус археологийн паркийн захирал хэлсэн байна.

Ердийн үед багадаа өдөрт 2000 хүн энд зочилдог бол цар тахлын үеэр өдөрт дээд тал нь 675 хүнийг нэвтрүүлэхээр болж байна. Жуулчид энэ хотыг үзэхээр очихдоо хүн хоорондын зайг баримтлах ёстойгоос гадна коронавирусний шинжилгээнд урьдчилан хамрагдсан байх ёстой. Үүнээс гадна 12-оос бага насны хүүхдийг нэвтрүүлэхгүй юм. Мачу Пикчу нь Перу улсад зочилж буй жуулчдын хамгийн ихээр зорин очдог газар юм.

Хуваалцах