Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Петро Порошенко огцрох бичигт гарын үсэг зуржээ

Огцрох бичгийг тус улсын Үндэсний аюулгүй байдал Батлан хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн дарга Олександр Турчинов бямба гарагт танилцуулсан байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Петро Порошенко огцрох бичигт гарын үсэг зуржээ
Петро Порошенко огцрох бичигт гарын үсэг зуржээ. Зураг: МҮОНРТ

Украины тав дахь Ерөнхийлөгч Петро Порошенко огцрох бичигт ням гарагт гарын үсэг зурлаа. Огцрох бичгийг тус улсын Үндэсний аюулгүй байдал Батлан хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн дарга Олександр Турчинов бямба гарагт танилцуулсан байна.

Петро Порошенко ард иргэддээ хандан хэлсэн үгээрээ дараагийн Ерөнхийлөгчдөө амжилт хүсээд, “Оросын талын түрэмгий үйлдэлтэй нүүр тулж байсан ч, бид бүхэн ардчиллаа хадгалж хамгаалж үлдэж чадсан. Маргаашнаас энэ эрх мэдэл шинэ Ерөнхийлөгчид шилжинэ” гэж хэлсэн байна.

Петро Порошенко Ерөнхийлөгчийн хувиар хийсэн сүүлийн мэдэгдэлдээ “Миний үүрэг бол улс орныхоо хүрсэн үр дүн амжилтыг хамгаалж, Европын холбоо, НАТО-гийн гишүүн болох зорилгоосоо буцахаас сэргийлж, шинэ Засгийн газраас шаргуу ажиллахыг шаардах болно. Сонгуулийн үеэр миний амлаж байсанчлан Европын холбоо болон НАТО-гийн гишүүнээр элсэх хүсэлтээ 2023 он гэхэд гаргана гэдэг стратегийн зорилт одоо ч хүчинтэй хэвээр. Энэ бол бие даасан тусгаар улсын хувьд цорын ганц баталгаа” гэж өгүүлжээ.

Хуваалцах