Пфайзер-Бионтехийн вакцин 12-15 насны хүүхдэд 100 хувийн үр дүнтэй байна
АНУ-ын биотехнологийн Пфайзер, Германы Бионтех компанийн хамтран гаргасан коронавирусний вакцин 12-15 насны хүүхдэд 100%ийн үр дүн үзүүлж байгаа нь эмнэлзүйн туршилтаар тогтоогджээ.
Мэдээллийн алба

АНУ-ын биотехнологийн Пфайзер, Германы Бионтех компанийн хамтран гаргасан коронавирусний вакцин 12-15 насны хүүхдэд 100%ийн үр дүн үзүүлж байгаа нь эмнэлзүйн туршилтаар тогтоогджээ. Пфайзер, Бионтехийн вакциныг одоогоор 16 наснаас дээш насныханд хийхийг зөвшөөрөөд байгаа юм.
Пфайзер, Бионтех компаниуд АНУ-д 12-15 насны 2260 хүүхдэд вакцины эмнэлзүйн туршилт хийхэд, уг вакцин коронавирусний халдвараас 100 хувь хамгаалах үр дүнтэй гарчээ. Мөн 12-15 насныханд вакцины дараах урвал 16-25 н насныханд илэрч байгаатай адил илэрсэн байна. Мөн Пфайзер компани 6 сартайгаас 11 насны хүүхдэд вакцинаа туршиж эхэлжээ. Пфайзер Бионтех компани коронавирусний вакцинаа хүүхдэд яаралтай горимоор хэрэглэх зөвшөөрөл авахаар Америкийн хүнс эмийн удирдах газар болон Европын эмийн агентлагт вакциныхаа мэдээллийг илгээхээр төлөвлөж байна.
Мөн одоогоор Америкийн Модерна компани 6 сартайгаас 18 насны хүүхдэд коронавирусний вакцинаа туршиж байгаа бол Оксфордын их сургууль,АстраЗенека компани 6-гаас 17 насны хүүхдэд вакцины эмнэлзүйн туршилт явуулж байна.


















