Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Pfizer коронавирусний эсрэг шинэ эм бүтээснээ зарлалаа

Файзер компани коронавирусний эсрэг дотуур ууж хэрэглэх, эм гарган авснаа мэдэгдлээ. Уг эм нь Меркс компанийн үйлдвэрлэсэн Молнупиравир эмийн дараа танилцуулагдаж байгаа

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Pfizer коронавирусний эсрэг шинэ эм бүтээснээ зарлалаа
Pfizer коронавирусний эсрэг шинэ эм бүтээснээ зарлалаа. Зураг: МҮОНРТ

Файзер компани коронавирусний эсрэг дотуур ууж хэрэглэх, эм гарган авснаа мэдэгдлээ. Уг эм нь Меркс компанийн үйлдвэрлэсэн Молнупиравир эмийн дараа танилцуулагдаж байгаа “хоёр дахь” эм болж байна.

Файзер компанийн захирал АлбертБурлагийн мэдэгдэж байгаагаар, уг эм нь коронавирусний халдварын хүндрэлээр нас барах эрсдэлийг 89 хувь бууруулдаг байна. Файзер компанийн эм нь Шинжлэх ухаанд PF-07321332 гэж тэмдэглэгддэг бөгөөд протеазын дарангуйлагч эмийн бүлгийн нэг хэсэг юм.

Протеазын дарангуйлагчийг хүний дархлалхомстолын вирус, “гепатит С” зэрэг бусад вирусний эмгэгийг эмчлэхэд ашигладаг байна. Тус компани коронавирусний эсрэг эмийн туршилтаа хийхдээ, халдвар авсан 1219 хүний мэдээлэлд үндэслэн гаргажээ.

Шинж тэмдэг илэрснээс хойш тав хоногийн дотор Файзерын эмийг Ритонавир эмтэй хавсарч уусан 607 хүнээс, зургаа нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна. Тэгэхээр Файзер компанийн эм худалдаанд гарвал халдвар авсан 10 хүний 9-ийнх нь амийг аврах боломжтой болно хэмээн мэргэжилтнүүд дүгнэжээ.

Файзер компанийн захирал АлбертБурла Талархлын баярын өмнө, коронавирусний эсрэг эмийн мэдээллээ АНУ-ын хүнс эмийн чанарын хяналтын газарт өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна. Уг эмийг, коронавирусний халдварын шинж тэмдэг дөнгөж илэрсэн эхэн үед уувал өндөр үр дүнтэй бөгөөд АНУ-ын хүнс эмийн чанарын хяналтын газраас зөвшөөрвөл олговол, дэлхий даяар сая сая хүний амийг аврах болно хэмээн АлбертБурла онцолжээ.

Их Британийн бүртгэж авсан Мерск компанийн Молнупиравир болон Файзер компанийн гаргаж байгаа эмүүд нь одоо хэрэглэгдэж байгаа ремидесивертэй харьцуулахад шууд ууж, хэрэглэхэд хялбар юм. Мөн үр дүнгийн хувьд өндөр, зардал хямд хэмээн мэргэжилтнүүд үнэлж байна. Молнупиравир эмийн хувьд өвчин хүндрэх, нас барах эрсдэлийг 50 хувьд бууруулдаг бол Файзерын эм 89 хувийн үр дүнг үзүүлнэ.

Хуваалцах