Пи-3 радио “Зөв мессеж” тэтгэлэгт хөтөлбөрийг амжилттай зохион байгууллаа
Тус уралдааны ялагчаар Пи-3 радиогийн байнгийн сонсогч н.Амармэнд тодорч TOEFL түвшний сургалтад суух эрхийн бичгийн эзэн болсон байна.
Мэдээллийн алба

Өнгөрөгч зургаадугаар сараас эхлэн бүтэн сарын турш Пи-3 радио, “Thompson and Thompson” гадаад хэлний сургалтын төв хамтран сонсогчдын дунд “Мессеж таавар” уралдаан зарласан билээ. Энэхүү уралдааны гол зорилго нь сонсогчдод гадаад хэлний боловсрол олгоход чиглэгдсэн байсан юм.
Тус уралдааны ялагчаар Пи-3 радиогийн байнгийн сонсогч н.Амармэнд тодорч TOEFL түвшний сургалтад суух эрхийн бичгийн эзэн болсон байна. Дашрамд хэлэхэд н.Амармэнд нь “Нефьт боловсруулах үйлдвэрийн технолог”-ийн сэдвээр докторын ажил бичиж буй судлаач ажээ.


















