Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Соёл урлаг, спорт

"Пиноккио" хүүхэлдэйн жүжгийн нээлт боллоо

Бяцхан модон хүүхэлдэй "Пиноккио"-г Италийн нэрт зохиолч К.Коллоди дэлхий дахинд алдартай болгосноос хойш өдгөө хоёр дахь зууныхаа нүүрийг үзэх гэж байна. Худал ярих бүрд хамар нь урт болдог сахилгагүй хүүхэлдэйн сонирхолтой түүхийг хүүхэлдэйн олон төрлийг хөгжмийн зэмсэгтэй хослуулан хүүхэлдэйн теа

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Пиноккио" хүүхэлдэйн жүжгийн нээлт боллоо
"Пиноккио" хүүхэлдэйн жүжгийн нээлт боллоо. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Хүүхэлдэйн Театр-ын 2024 оны анхны шинэ уран бүтээл "Пиноккио" хүүхэлдэйн жүжгийн нээлт боллоо.

Бяцхан модон хүүхэлдэй "Пиноккио"-г Италийн нэрт зохиолч К.Коллоди дэлхий дахинд алдартай болгосноос хойш өдгөө хоёр дахь зууныхаа нүүрийг үзэх гэж байна. Худал ярих бүрд хамар нь урт болдог сахилгагүй хүүхэлдэйн сонирхолтой түүхийг хүүхэлдэйн олон төрлийг хөгжмийн зэмсэгтэй хослуулан хүүхэлдэйн театрын жүжигчдийн чадварлаг тоглолтоор үзэгчдийн хүртээл болгож байна.

“Про” театрт “Инээмтгий хүн” жүжгийн зураач, “Щелкунчик” жүжгийг найруулсан Монгол Улсын Хүүхэлдэйн Театр -ын найруулагч Б.Анхбаатар “Пиноккиогийн адал явдал” сонгодог зохиолыг анх удаа хүүхдийн жүжиг болгон тайзнаа амилууллаа хэмээн Соёлын яамнаас мэдээллээ.

Хуваалцах