Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Пит Буттижич сонгуулийн компанит ажлаа зогсоолоо

Америкийн 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Пит Буттижич сонгуулийн кампанит ажлаа зогсоож байгаагаа албан ёсоор зарлаад байна. Өмнөд Каролина мужийн сунгаа өндөрлөсний дараагаар тэрээр ийнхүү нэрээ татаж байгаагаа мэдэгджээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Пит Буттижич сонгуулийн компанит ажлаа зогсоолоо
Пит Буттижич сонгуулийн компанит ажлаа зогсоолоо. Зураг: МҮОНРТ

Америкийн 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Пит Буттижич сонгуулийн кампанит ажлаа зогсоож байгаагаа албан ёсоор зарлаад байна. Өмнөд Каролина мужийн сунгаа өндөрлөсний дараагаар тэрээр ийнхүү нэрээ татаж байгаагаа мэдэгджээ.

Индиана мужийн Өмнөд Бенд хотын дарга асан Пит Буттижич сонгуулийн компанит ажлаа зогсоож байгаагаа өчигдөр буюу ням гарагт албан ёсоор зарлалаа. Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас өрсөлдөж байгаа нэр дэвшигчдийн дундах сунгаа хамгийн сүүлд Өмнөд Каролина мужид зохион байгуулагдсан юм. Америкийн 4 дэх мужид болсон энэхүү сунгаанд ПитБуддижич тийм ч амжилттай оролцож чадаагүй. Тэрээр Өмнөд Каролина мужийн сунгаанд 4-рт орсны дараагаар ийнхүү ерөнхийлөгчийн компанит ажлаа зогсоож байгаагаа албан ёсоор зарлажээ.

Пит Буттижич ням гарагийн орой дэмжигчидтэйгээ уулзах үеэрээ “Би ерөнхийлөгчийн сонгуульд оролцохын төлөөх компанит ажлаа зогсоох хүндхэн шийдвэрийг гаргаад байна гэж хэлжээ. 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч байхаа больж байгаа ч гэсэн Ардчилсан ерөнхийлөгчтэй болохын төлөө чадах бүх зүйлээ хийнэ гэдгийг онцлон хэлжээ. Өдгөө 38 настай Буттижич Афганистаны дайнд оролцож байснаас гадна ижил хүйстэн гэдгээ олон нийтэд илэн далангүй зарласан улс төрч юм. Тэрээр Айова мужийн сунгаанд ялалт байгуулсны дараа олон нийтийн анхааралд ихээр өртөж эхэлсэн юм. Мөн Нью Хэмпшир мужийн сунгаад сенатч БерниСандерсийн дараагаар хоёрт бичигдэж, чамлахааргүй амжилттай оролцсон ч ийнхүү сонгуулийн компанит ажлаа зогсоолоо.

Ардчилсан намын сунгаанд Америкийн дэд ерөнхийлөгч асан ЖоБайден, Вермонт мужийн сенатч БерниСандерс тэргүүтэй 6 нэр дэвшигч одоо тунаж үлдээд байна. Сонирхуулахад 2020 оны 11-р сард болох ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчийг тодруулахад ихээхэн чухал нөлөөтэй санал хураалт маргааш явагдана. Супер мягмар гараг буюу маргааш 14 мужид нэгэн зэрэг санал хураалт явагдах юм.

Хуваалцах