Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Питер Наварро: Вашингтон Бээжингийн худалдааны яриа хэлэлцээ зөв чиглэлд үргэлжилж байна

АНУ, БНХАУ-ын худалдааны яриа хэлэлцээ зөв чиглэлд үргэлжилж байна хэмээн Цагаан ордны дэргэдэх худалдааны асуудал эрхэлсэн Үндэсний зөвлөлийн тэргүүн Питер Наварро мэдэгдээд байна. Тэрээр Си эн Би Сид өгсөн ярилцлагынхаа үеэр ийнхүү мэдэгдсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Питер Наварро: Вашингтон Бээжингийн худалдааны яриа хэлэлцээ зөв чиглэлд үргэлжилж байна
Питер Наварро: Вашингтон Бээжингийн худалдааны яриа хэлэлцээ зөв чиглэлд үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

АНУ, БНХАУ-ын худалдааны яриа хэлэлцээ зөв чиглэлд үргэлжилж байна хэмээн Цагаан ордны дэргэдэх худалдааны асуудал эрхэлсэн Үндэсний зөвлөлийн тэргүүн Питер Наварро мэдэгдээд байна. Тэрээр Си эн Би Сид өгсөн ярилцлагынхаа үеэр ийнхүү мэдэгдсэн байна.

Мөн тэрээр хэдийгээр амаргүй байгаа ч 2 талын өмнөх шатны хэлэлцээнүүд одоогийн яриа хэлэлцээний суурь болж өгч байна гэж үзэж байгаагаа ч илэрхийлсэн байна. Үүний зэрэгцээ АНУ яг одоогийн байдлаар Хятадын холбоо харилцааны Хуавэй компанийг хар жагсаалтаасаа хасах төлөвлөгөөгүй байгааг мэдэгдсэн. Хуавэй болон 5 жи сүлжээтэй холбоотой АНУ-ын бодлого байр сууринд өөрчлөлт ороогүйг тэрээр онцолсон. харин Хуавэйгийн процессорыг цөөн тоогоор худалдан авах асуудал нь өнөөгийн нөхцөл байдалд нэг их нөлөөлөхгүй хэмээн Наварро мэдэгдсэн байна.

Нью-Иорктаймсийнхан АНУ-ынИнтел, Микрон технологи зэрэг процессор үйлдвэрлэгч компаниуд Ерөнхийлөгч ДональдТрампын хоригийг үл тоон Хуавэй компанитай хамтран ажиллаж байгаа тухай мэдээлсэн байсны хариуд Америкийн худалдааны асуудал эрхэлсэн Үндэсний зөвлөлийн тэргүүн Питер Наварро мэдэгдээд байна.

Хуваалцах