Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Питер Пен ба Венди” киноны жүжигчдийг зарлалаа

“The Little Mermaid”, “Peter Pan and Wendy” киног бүрэн хэмжээний кино болгохоор болжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Питер Пен ба Венди” киноны жүжигчдийг зарлалаа
“Питер Пен ба Венди” киноны жүжигчдийг зарлалаа. Зураг: МҮОНРТ

“Walt Disney” кино компани “Араатны хаан арслан”, “Мулан”, “Аладдин”, “Дамбо” зэрэг хүүхэлдэйн киногоо дэлгэцийн бүрэн хэмжээний бүтээл болгон “хөрвүүлсэн”. Тэгвэл дараагийн удаад “The Little Mermaid”, “Peter Pan and Wendy” киног бүрэн хэмжээний кино болгохоор болжээ.

1953 онд бүтээгдсэн Диснейн “Питер Пен” анимэйшний эх зохиолоор хийгдэх “Питер Пен ба Венди” киноны найруулагчаар Дэвид Лоури ажиллахаар болсон бөгөөд Питер Пений дүрд Александр Молони, Вендигийн дүрд Эвер Андерсон, Тинкер Беллийн дүрд Яра Шахиди, ахмад Дэгээгийн дүрд Жүүд Лоу тоглоно.

Хуваалцах