Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Пицца хүргэлтийн жолоочгүй автомашиныг туршиж байна

Автомашин үйлдвэрлэгч Форд компани, АНУ-ын пицца үйлдвэрлэгч Домино компанитай хамтран, өөрөө явагч буюу жолоочгүй автомашин бүтээхэд хамтран ажиллаж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Пицца хүргэлтийн жолоочгүй автомашиныг туршиж байна
Пицца хүргэлтийн жолоочгүй автомашиныг туршиж байна. Зураг: МҮОНРТ

Автомашин үйлдвэрлэгч Форд компани, АНУ-ын пицца үйлдвэрлэгч Домино компанитай хамтран, өөрөө явагч буюу жолоочгүй автомашин бүтээхэд хамтран ажиллаж байна. Форд компани жолоочгүй автомашин үйлдвэрлэж, харин Домино компанийн пиццаг, уг автомашин үйлчлүүлэгчийн гэрт хүргэх ажиллагааг гүйцэтгэж байна. Домино пицца бусад томоохон брендүүдийн нэгэн адил зах зээлд өөрийн гэсэн шинэлэг зүйлтэй орж ирж, тэргүүлэх байр суурийг эзэлж чадсан ганц онцгой зүйл нь, пицца хүргэлтийн үйлчилгээ байсан юм. Тус компани шинэ төрлийн ийм үйлчилгээг бодож олоод бүр анхнаасаа тэргүүлэх байр суурь эзлэж байсан гэж хэлж болно.

Энэ ч утгаараа, ямагт анхдагч байж, хоол хүргэлтийн тэр дундаа пицца хүргэлтийн үйлчилгээнд, жолоочгүй автомашиныг өөрийн үйлчилгээндээ нэвтрүүлсэн анхны компани болж байна. Мэдээж энэ үйлчилгээг дагаад, ашиг орлого нь ч үнэмлэхүй нэмэгдэх хэтийн төлөв ажиглагдаж байгааг компанийн удирдлагууд хэлж байна. Домино пиццаг жолоочгүй автомашинаар хүргүүлэх үйлчилгээ тун энгийн. Мэдээж, энэ үйлчилгээнд ухаалаг технологи буюу гар утсыг ашигласан. Хэрэглэгч домино пиццагийн хүргэлтийн үйлчилгээг авах хүсэлтээ гар утсанд суулгасан тусгай апп-р дамжуулан илэрхийлэхэд, танд нууц код бүхий 4 оронтой дугаар ирнэ. Домино пиццаг хүргэн ирж буй жолоочгүй автомашин тухайн захиалагчийн гэрийн гадаа ирмэгц, хэрэглэгч, арын хаалганы цонхон талд суулгасан, дэлгэцэд өөрт ирсэн нууц дугаараа оруулахад цонх нээгдэж, пиццагаа авах юм.

Мэдээж хэрэг, та хүргэлтийн үйлчилгээнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цайны мөнгийг тухайн хүргэж ирсэн үйлчлэгчид өгдөг байсан бол, хэрэглэгч энэ удаад жолоочгүй автомашин бүхий хүргэлтийн үйлчилгээнд ямар ч илүү төлбөр төлөх, цайны мөнгө төлөх шаардлагагүй болж байгаа юм. Форд компани энэ мэтчилэн, жолоочгүй автомашины туршилтыг хийсээр, ирэх 2021 он гэхэд, зах зээлд нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

Хуваалцах