Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

ПХЕНЬЯН: АНУ болон БНСУ-ын цэргийн хамтарсан сургуулилтыг эсэргүүцлээ

Солонгосын хойгт АНУ-ын болон Өмнөд Солонгосын Тэнгисийн цэргийн хүчний хамтарсан бэлтгэл сургуулилт эхэлсэн юм. Үүнийг Умард Солонгос “гал дээр шар тос нэмлээ” хэмээн Пхеньяны эсрэг өдөөн хатгасан

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ПХЕНЬЯН: АНУ болон БНСУ-ын цэргийн хамтарсан сургуулилтыг эсэргүүцлээ
ПХЕНЬЯН: АНУ болон БНСУ-ын цэргийн хамтарсан сургуулилтыг эсэргүүцлээ. Зураг: МҮОНРТ

Солонгосын хойгт АНУ-ын болон Өмнөд Солонгосын Тэнгисийн цэргийн хүчний хамтарсан бэлтгэл сургуулилт эхэлсэн юм. Үүнийг Умард Солонгос “гал дээр шар тос нэмлээ” хэмээн Пхеньяны эсрэг өдөөн хатгасан үйлдэл гэж мэдэгдсэн байна. АНУ-Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургуулилт өнөөдрөөс эхлэн энэ сарын 31-ныг дуустал үргэлжлүүлэх юм.

Өнгөрсөн Ням гарагт Умард Солонгосын Хөдөлмөрчдийн намын гаргасан “Нодон Синмун” нэртэй сонинд мэдээлснээр, АНУ болон Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургуулилт нь Умард Солонгосын эсрэг дайсагнасан үйлдэл үзүүлж буй хамгийн том илрэл хэмээн онцлон мэдээлжээ. Мөн Түүнчлэн АНУ, Умард Солонгосын талаас нэг бус удаа гаргаж байгаа мэдэгдлийг үл тоосон хэвээр байх тохиолдолд цөмийн асуудалтай холбоотой сэдэв хүрээгээ тэлэх алхмаа эхлүүлж, мөн энэ нь АНУ өөрийн улсын аюулгүй байдлын эсрэг үйлдэл үзүүлж байгаа хэрэг хэмээн мэдэгдэлдээ онцолсон байна.

Хуваалцах