Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Пхеньян: Япон дахь АНУ-ын цэргийн баазуудад цохилт өгөх сургуулилтын пуужингийн туршилтууд хийсэн

Умард Солонгос улс Япон дахь АНУ-ын цэргийн баазуудад агаарын цохилт өгөх сургуулилт болгож пуужингийн туршилтууд хийснээ мэдэгдсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Пхеньян: Япон дахь АНУ-ын цэргийн баазуудад цохилт өгөх сургуулилтын пуужингийн туршилтууд хийсэн
Пхеньян: Япон дахь АНУ-ын цэргийн баазуудад цохилт өгөх сургуулилтын пуужингийн туршилтууд хийсэн. Зураг: МҮОНРТ

Умард Солонгос улс Япон дахь АНУ-ын цэргийн баазуудад агаарын цохилт өгөх сургуулилт болгож пуужингийн туршилтууд хийснээ мэдэгдсэн байна. Энэ тухай Умард Солонгосын цахилгаан мэдээний төв агентлагаас мэдээлжээ. Энд Хвансоны цэргийн анги нэгтгэлүүдийн бэлэн байдлыг шалгахын тулд туршилтуудыг хийснийг, тус цэргийн анги нэгтгэлийнхэн дайн гарсан тохиолдолд Япон дахь Америкийн цэргийн баазуудад цохилт өгөх үүрэгтэй байдгийг тэмдэглэсэн байна.

Мөн энд Умард Солонгосын удирдагч Ким Чен Ын энэ удаагийн сургуулилтыг удирдсаныг мэдээлсэн юм. Өчигдөр өглөө Умард Солонгос улс дөрвөн пуужин харвасны гурав нь Японы эргээс холгүй унасан юм. Өмнөд Солонгосын цэргийн эрхтэнүүд Умардуудын баруун хойд эргээсээ харвасан баллистик пуужингууд нь 260 км өндөрт хүрсэн гэж таамаглаж буй юм байна.

Умардын пуужингийн туршилтууд нь АНУ, Өмнөд Солонгосын эсрэг чиглэгдсэн байх талтай гэж мэргэжилтнүүд үзэж байна. Тодруулбал, Умардуудын эрс эсэргүүцсээр ирсэн АНУ, Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургуулилт эхлээд байгаатай Умардын туршилтыг холбон тайлбарлаж байна.

Хуваалцах