Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Платинум ойн арга хэмжээний сүүлийн өдөр Хатан хаан Элизабет цугласан олонтой мэндчилэв

ИБУИНХУ-ын Хатан хаан II Элизабетийн хаан ширээнд заларсны 70 жилийн ойг тэмдэглэж байна

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Платинум ойн арга хэмжээний сүүлийн өдөр Хатан хаан Элизабет цугласан олонтой мэндчилэв
Платинум ойн арга хэмжээний сүүлийн өдөр Хатан хаан Элизабет цугласан олонтой мэндчилэв. Зураг: МҮОНРТ

ИБУИНХУ-ын Хатан хаан II Элизабетийн хаан ширээнд суусны 70 жилийн ойг тэмдэглэх дөрвөн өдөр үргэлжилсэн цуврал арга хэмжээний ёслол өндөрлөлөө. Ёслолын сүүлийн өдөр Хатан хаан өөрийн биеэр цугласан олонтой мэндчилжээ.

Өдгөө 96 настай Хатан хаан ням гарагт Лондонд болсон парадын төгсгөлд Букингемийн ордны тагтан дээрээс цугласан олон руу инээмсэглэн гараа даллан мэндчилжээ. Их Британийн нийслэлийн гудамж талбайг дүүргэсэн парадад цэргийн хамтлаг, өнгө өнгийн хувцастай бүжигчид зэрэг 10 мянга орчим хүн оролцсон байна.

Хатан хаан эрүүл мэндийн байдлаас шалтгаалан, Платинум ойн арга хэмжээний цөөн тооны хэсэгт л оролцсон юм.

Хатан хаан Платинум ойн баярыг хуваалцаж, тэмдэглэхээр цугласан олныг хараад баярлаж, сэтгэл хөдөлж байгаагаа илэрхийлэн, "Би арга хэмжээ болгонд биечлэн оролцоогүй ч гэсэн миний зүрх сэтгэл та нартай хамт байсан" гэж парадын дараа хийсэн мэдэгдлээр дамжуулан сэтгэгдлээ хуваалцсан байна.

Хуваалцах