Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Poetry night Vol.2” дахин давтагдашгүй яруу найргийн үдэш болно

Цувралаар зохион байгуулагдах "Poetry night - Vol.1" дуу, шүлэг, бүжиг, хөгжим, тайз, дэлгэц, үзэгч хосолсон яруу найргийн үдэшлэг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард зохион байгуулагдсан.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Poetry night Vol.2” дахин давтагдашгүй яруу найргийн үдэш болно
“Poetry night Vol.2” дахин давтагдашгүй яруу найргийн үдэш болно. Зураг: МҮОНРТ

Цувралаар зохион байгуулагдах "Poetry night - Vol.1" дуу, шүлэг, бүжиг, хөгжим, тайз, дэлгэц, үзэгч хосолсон яруу найргийн үдэшлэг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард зохион байгуулагдсан. Тэгвэл “Poetry Night Vol.2” энэ сарын 23-нд Corporate Convention центрт болох бөгөөд Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Балжирын Догмид, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Шагдарын Дулмаа, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Тангадын Галсан, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Дөнгөтийн Цоодол, Ардын уран зохиолч,Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Пунцагийн Бадарч нар оролцож өөрсдийн шүлэг яруу найргаа хүргэх юм байна.

Түүнчлэн тэдний зохиосон уран бүтээлүүдийг урилгаар Ардын жүжигчин Г.Равдан, Д.Жаргалсайхан /Чингис Хаан хамтлаг/, Төрийн шагналт дуучин Д.Болд, гавьяат жүжигчин Б.Сарантуяа, С.Болд-Эрдэнэ, Б.Ганчимэг, соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Ө.Наранбаатар, О.Оюун, Б.Шинэбаяр, Г.Алтанбагана болон Н.Наранбаатар /Jazz Наагий /, Ц.Хулан/Jazz Хулан/, Э.Төрмандах, Гансувд, Нямзагд, Хандмаа, уртын дуучин Б.Алтанжаргал, Т.Баянжаргал, дуучин Анхбаяр /A Cool/, Э.Дашням /Voice/, яруу найрагч Б.Ичинхорлоо /Д.Нацагдоржийн шагналт/, Ц.Эрдэнэбаатар / МЗЭ-ийн шагналт/, Н.Гантулга /МЗЭ-ийн шагналт/, Ч.Ууганбаяр /Г.Сэр-Одын шагналт/ нар үзэгчдэд хүргэх аж.

Хуваалцах